Британид мусульманчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 2 дахин ихэсчээ

BRITAIN-MUSLIM 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Британид мусульманчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 2 дахин ихэссэний шалтгаан нь өнгөрсөн намар лалынхан цэргийн албан хаагчийг хэрцгийгээр алсантай холбоотой

Британид мусульманчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 2 дахин ихэссэний шалтгаан нь өнгөрсөн намар лалынхан цэргийн албан хаагчийг хэрцгийгээр алсантай холбоотой гэж «Таймс» сонинд бичжээ. Нэлээд олон цагдаагийн байгууллагуудын мэдээгээр үзэн ядалтаас үүдэлтэй тийм гэмт хэргүүдийн нийт тоо хэмжээ 2013 онд 2 дахин ихэсч зөвхөн Лондонд гэхэд л 500-д хүрснийг сонинд бичсэн байна. Үүний зэрэгцээ, үнэн хэрэгтээ тийм гэмт хэргийн тоо нэлээд илүүтэй байж мэднэ, учир нь тийм үйл явдлыг бүртгэхэд хүчний байгууллагууд тэр болгон «шашны үүдэлтэйг» тооцдоггүй гэж Таймс сонин онцолжээ.

Лондоны зуун өмнө хэсгээс холгүй орших цэргийн ангид 5-р сарын 22-нд 2 эрэгтэй хүн, цэргийн албан хаагч Ли Ригбийн амийг хөнөөжээ. Хүн амины хэргийн дараа цагдаагийн газар шууд гэмт хэрэг болсон газарт 2 хар арьст британичуудыг баривчлахад: 28 настай Майкл Адеболаджо, 22 настай Майкл Адебовале нар Ригбиг шашны үүдэлтэйгээр хөнөөснөө хажуугаар өнгөрсөн хүмүүст ярисан байна. Гэгээн цагаан өдөр гудамжинд лалынхны хутгаар сэглэн цэргийн албан хаагчийн амийг хөнөөсний дараахь 3 өдөр дараалан Британид лалынхан 160 удаа дайралтад өртсөнийг хууль сахиулагчид мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ өдөр тутам бараг үхэлд хүргэхээр 4-8 дайралт лалынхантай тохиолддог болохыг Лондоны хууль сахиулагчид тэмдэглэжээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих