Ихрүүдийн аав магистрт суралцана
Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг, дөрвөн ихрийн аав цагдаагийн дэслэгч М.Баттулга нар Хууль сахиулахын их сургуулийн магистрт элсэн суралцахаар болов.
Учир нь ирэх оны нэгдүгээр сарын 4-нд Хууль сахиулах их сургууль (HСИС)-ийн захирал профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис тэдний гэрт зочилж, магистрт үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйл гардуулан өгөх болжээ. М.Баттулга, М.Уранцэцэг нар нь Хууль сахиулахын их сургуулийг өнгөрсөн хавар төгссөн юм байна. М.Уранцэцэгийн хувьд энэ оны наймдугаар сард “Рио-де-Жанейро” хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д алтан медаль хүртэж, Монголын анхны дэлхийн аварга эмэгтэй жүдочин болсон. Харин шинэ оны өмнөхөн дөрвөн ихэр хүүхдийн аав болсон цагдаагийн дэслэгч М.Баттулга сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Ч.Ариунболд
montsame
URL: