Холливүүдийн одод эротик кинонд
Холливудын бүх эротик хэсгийг “амьдаар” нь хийлгэдэг гэж бодож байвал үнэхээр андуурч байна. Мэдээж, хоёрдугаар зэрэглэлийн жүжигчин камерын өмнө хуьцасаа тайлж чадна л даа. Харин жинхэнэ од болсон жүжигчнийг нүцгэлэхийн тулд яадаг бол?
Од олдох нь гарцаагүй, гэхдээ нүцгэлэх тохиолдолд далдлах тусгай хувцас байдаг гэнэ. Тухайлбал хиймэл хөх…
Иймэрхүү хиймэл өгзөг, хөх зэрэг нь бодит юм шиг харагддаг учраас жүжигчид маань хамаатнуудын өмнө ичээд байх шаардлагагүй байдаг байна. Зориулалтын корсет нь биеийг хүзүүнээс бүсэлхий хүртэл, шаардлагатай тохиолдолд хөлний ул хүртэл далдалж чаддаг…. Заримдаа эдгээр аргууд нь харшил үүсгэдэг тохиолдол гарч байсан. Тэгэхдээ жүжигчдийн нүцгэлсэн биеийн завсраар маш нимгэн биеийн өнгөтэй тусгаарлах материал хийдэг юм байна.
Холливудын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчид нь нүцгэн биеэ харуулахыг тэр бүр хүсдэггүй. “Чи хувцастай тоглож байгаа бол уран сайхны кино. Харин хувцасгүй тогловол баримтат кино болно. Би баримтат кинонд тоглодоггүй”, -гэж Жулия Робертс ярина. Шинэ кинонд тоглох гэрээгээ байгуулахдаа, Жулия Робертс ил гарах биеийн хэсгүүдийг сантиметрийн нарийвчлалтай хэлэлцдэг гэнэ.
Жон Траволта суулийн дөрвөн жилийн хугацаанд түүнд санал болгосон хоёр кинонд татгалзсан хариу өгөхдөө ёс зүйн хэм хэмжээг давуулан нүцгэлэхийг санал болгосон гэсэн шалтгааныг хэлжээ.
Энэ нь тэрбээр урьд өмнөх шигээ сайхан харагдахгүй байгаатай холбоотой юм болов уу?
Кэти Бэйтс долоо хоногийн турш найруулагчтай хэлэлцээр хийж байж Жек Николсонтой нэг ваннд нүцгэн орохыг зөвшөөрсөн байна. Хамтрагчаа тайвшруулахын тулд ичихээ мэдддэггүй Жек нь үл мэдэгдэх усны хувцасыг өмсөхийг хүртэл зөвшөөрчээ.
Харин хэтэрхий ичимхий жүжигчид маань өөрсдийг нь хуурна гэдгээс айдаг гэнэ. Олон нийтийн хүртээл болгохгүй гэсэн биеийн тэр хэсгүүдийг зураглаач нь нууцаар авчихна гэдгээс эмээдэг юм байна. Тиймээс, Сандра Баллок болон Кэмерон Диас нар кино зураг авалт эхлэхээс өмнө хөх болон камерын дуранд орох ёсгүй бусад хэсгүүд дээр бараан өнгийн скоч наадаг гэнэ.
Тэгтэл Анжелина Жоли ба Антонио Бандерас нар биеийн нууцхан хэсгүүдийг харуулахаас ичдэггүй юм байна. Харин ч эсрэгээр, нэг кино зураг авалтын үеэр Антонио дүрдээ хэт орсноор, түүний эхнэр Мелани Гриффит бүр ирэхэд хүрчээ. Бодвол дүрдээ хэтэрхий их орохоос нь хамгаалж байсан биз ээ.
Гэхдээ юм үзсэн найруулагч нарын ярьж байгаагаар борлуулалт сайтай кино бүтээхийн тулд жүжигчдийг жинхэнээс нь нүцгэлэх хэрэгтэй байдаг гэнэ. Тухайлбал Шэрон Стоун шиг.
Шэрон Майкл Дугласын хамт тоглосон эротик хэсгийн зургийг авах үеэр зориулалтын далдлах дотуур өмд санал болгохоод Шэрон: “Тэгвэл бодит юм шиг харагдахгүй шүү дээ!”гээд тусгай дотуур хувцас болон орлон тоглогчоос хүртэл татгалзсан байна.
Жүжигчид сексийн хэсгийг тоглох үед зураг авалтан дээр байсан хүмүүсийн бие нь халуу дүүгж байжээ. Тэд үнэхээр жинхэнээсээ болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чадсан байна.
38 жилийн өмнө найруулагч Бернардо Бертолуччи «Парис дахь сүүлчийн танго» бүтээлээрээ дэлхийг донсолгосон байна. Гол дүрийн жүжигчин Марлон Брандогийн хэлснээр Бертолуччи нь Мария Шнайдер тэр хоёрыг жинхэнээсээ секс хийхийг шаардсан гэнэ. Энэ хэсгийг нэг удаа л авсан юм байна. Зураг авалтын төгсгөлд жүжигчин бүсгүйн сэтгэл нь хямран уйлж, харин Марлон Брандо түүнээс хойш хорин жилийн хугацаанд Бертолуччитой огт харьцаагүй гэдэг.
Микки Рурк ба Ким Бейсинжер нарын тоглосон кино нь дэлгэцнээ гарсан даруйд шуугиан дэгдээсэн байна. ”Микки Рурктай үнсэлцэнэ гэдэг нь тамхины ишээр дүүрсэн үнсний сав үнсэхтэй адил!” – Ким Бэсинжерын хэлсэн энэ алдартай үг нь бараг мэргэн үгийн тоонд орохоо шахсан билээ. Зураг авалтын талбай дээр галзуу дурлалт хосуудыг тоглож байсан жүжигчид маань амьдрал дээрээ хоорондоо тийм ч таатай харьцдаггүй юм байна.
Хүмүүсийн ярьснаар Ким Миккиг үзэн ядаж, тэр ч байтугай жаахан айдаг гэнэ. Жүжигчид хоорондоо харьцдаггүй, бүр зураг авалтуудын завсраар хүртэл хоорондоо ярьдаггүй. Заримдаа нэг лифтэнд хамт орохгүй гэж хэлдэг байсан хэрнээ ямар ч далдлах зүйл ашиглалгүйгээр, орлон тоглогчгүйгээр дүрээ бүтээсэн байна.
Испанийн кино найруулагч Педро Альмодоварын үзэж байгаагаар эротик хэсгүүд киноны өрнөлийг удаашруулдаг гэнэ. Тэгсэн хэрнээ илүү секси болгох зорилгоор гол дүрийн баатар Пенелопа Круст хиймэл өгзөг тавиулахыг шаардсан гэдэг. Пенелопа зураг авалт үргэлжилсэн зургаан сарын туршид хиймэл өгзөгтэй явсан байна. Түүний хэлснээр дүртэйгээ маш дотноссон бөгөөд хиймэл өгзөгтэйгээ салах өдөр ирэхэд сэтгэл санааны хямралд орсон гэнэ.
Бидний үзэх дуртай кинонуудын эротик хэсгийг хайртай жүжигчид маань тоглохдоо гэмтэл авах, харшил сэдрээх, сэтгэл санааны хямралд орох эрсдлийг үүрэн бүтээдэг байна. Үзэгчид бид жүжигчдийг харж, шагширч, гол дүрийн баатруудын хайрын сэтгэлд нь шингэж хуваалцаасай гэсэндээ л энэ бүхнийг даван туулж байна шүү дээ.
URL: