Саудын Арабд шинэ жил тэмдэглэхийг хоригложээ

bda79e6966aa3bd7original

Саудын Арабын хаант улсад Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хоригложээ. Энэхүү хориг нь хаант улсын харьяат иргэд болон тэнд амьдарч байгаа гадаадуудад ч хамааралтай юм байна.

Хоригийн хэрэгжилтэд шашны цагдаагаас хяналт тавьж байгаа бөгөөд цэцэг, бэлэг дурсгалын зүйлс худалдаалж байгаа дэлгүүрүүдийг тухайн бараануудыг зарахгүй байхыг тушаасан байна.

Шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг исламын шашинтнуудын дээд зөвлөлөөс гаргасан аж. “Аль-Мутава” байгууллага нь Саудын Араб дахь бүх шашны хэм хэмжээг хэрхэн мөрдөж байгааг анхааралтай хянадаг ба зарим тохиолдолд өөрсдийн бүрэн эрхийг хэтрүүлэн, хүмүүсийг золиослох явдал ч гардаг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих