Тэнүүлч эр секс билэг тэмдэг болсон нь
Хятадууд гэр оронгүй гуйлгачингаас асар богино хугацаанд тэрбум гаруй хүнтэй улсын секс бэлэг тэмдэг болон хувирсан Чен Гу Жон гэгч эрийн амьдралын түүхийг дэлгэцнээ баримтжуулж байна.
Ажлаасаа халагдаж, бүхий л эд хөрөнгөнөөсөө хагацсан 34 настай Чен Хятадын Нинбо хотын гудамжаар гуйлга гуйн, хогийн сав ухан татах тамхины иш цуглуулж татсаар тэнүүчлэн явдаг байжээ. Гэхдээ түүний хувь заяа 2010 оны нэгдүгээр сарын 30-нд өдөр үндсээрээ өөрчлөгдсөн юм.
Тэр өдөр Тянь-ань-миний талбай дээр явж байсан түүний зургийг сонирхогч гэрэл зурагчин аваад Нинбо хотын фото форумын сайт дээр тавьчихжээ. Тэнүүлч эрийн зураг интернeт хэрэглэгчдэд тун таалагдаж, бүр “Хятадын хамгийн хүсэмжит тэнүүлч эр” хэмээн хүртэл нэрлэсэн байна.
Удалгүй “Google”-ээр энэ өвөрмөц нэрний хайлт 15 гаруй саяд хүрчээ. Тэнүүлч эрийн зургийг нь авах үед өмсч байсан хувцаслалт орчин үеийн загар зохион бүтээгчдийн сүүлийн үеийн бүтээлүүдэд тусгалаа олж, улмаар дэлхий дахинаа нэр хүндийг олсон байна.
Зарим сайхан сэтгэлт нэг нь Ченийг асрамжийн газар шилжүүлэх гэсэн ч тэрбээр “хэтэрхий олон хүнтэй” гэсэн шалтгаанаар татгалзжээ. Энэ оны хавар нутгийн телевиз тэнүүлч эрийн талаар нэвтрүүлэг хийжээ. Тэр үед сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан Чений бага дүү түүнийг таньсан гэдэг. Учир нь Чен 1996 онд төрөлх тосгоноо орхин хотод ажил хийж мөнгө олохоор гарчээ. Тэр цагаас хойш сураг чимээ алдарсан түүнийг ард үлдсэн эхнэр, хоёр хүүхэд нь үхсэнд тооцсон байжээ.
Тус нэвтрүүлгээр Чен ажил олоогүй, мөнгөгүй учир буцаж гэртээ буцаж очиж чадаагүй гэдгээ ярьсан байна. Харин эцэг болон эхнэр нь автын ослоор нас барсныг мэдсэний дараа л хүүхдүүд дээрээ очсон гэнэ. Одоо Чен загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд олон компаниас сурталчилгаанд нь тоглох урилга хүлээн авдаг болжээ.
mnews.mn
URL: