Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулагдлаа

Монголчууд 2010 онд импортоор 18 мянга гаруй тонн элсэн чихрийг 38 сая ам.доллараар худалдан авчээ. Импортын ихэнхийг Таиланд Малайз, БНСУ эзэлж байна. Монгол Улс 1992-1996 онд элсэн чихрийн тоног төхөөрөмж гаднаас оруулсан боловч ашиглалгүй өдийг хүрсэн билээ. Тэгвэл саяхан Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жижиг, дунд үйлдвэрийн зээлээр элсэн чихрийн үйлдвэр байгуулагдсан мэдээ ирлээ. Өнгөрсөн жил туршилтаар тарьсан манжин сайн ургасан тул энэ жилийн тариалалтаар үйлдвэрээ түүхий эдээр хангаж, элсэн чихэр үйлдвэрлэж эхлэх аж.

Х.БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих