2013 оны хамгийн азгүй од

“Hollywood.com”  энэ оны хамгийн азгүй одоор дуучин Бейонсег тодруулжээ. Учир юу бэ гэхээр 2013 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр Бейонсед төрийн дуулал дуулах азтай учрал тохиосон.
Түүнд уг ховорхон боломжийг “Цагаан ордон”-ы зөвлөлөөс олгосон бөгөөд тангараг өргөх ёслол дээр дуучин Бейонсе үнэхээр гайхалтай дуулж, “Цагаан ордон”-ы өмнө цугларсан 70 мянга гаруй иргэнийг жинхэнэ утгаараа байлдан дагуулж, гайхалтай хоолойтой нэгэн хэмээн цоллуулсан юм.
Гэвч энэ бүх магтаал, дуучны нэр хүнд 24 цагийн дараа Жорж гэх цахилгаанчин залуугийн мэдэгдлээс болж газарт унахад хүрсэн. Дуучин бүсгүй тангараг өргөх ёслолын үеэр “ам барьсан” нь удалгүй илэрсэн юм.
Тэргүүн хатагтай Мишель Обама “Цагаан ордон”-д болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр өнөөдөр Бейонсе нэг фэнээ алдлаа хэмээн хэлж” байсан удаатай. Тэргүүн хатагтай болон 70 мянган иргэнийг хуурсан шалтгаанаар дуучин бүсгүйг энэ оны азгүй одоор тодруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих