Оргилуун дарсыг яаж зөв онгойлгох вэ

  • 8c34fc_2168_x678
  • Оргилуун дарсыг хэрэглэхээсээ өмнө мөстэй хувинд эс бол хөргөгчид хадгалахад доторх хий нь багасдаг сайн талтай.
  • Бөглөөг даруулсан бэхэлгээг тайлахдаа хуруугаараа бөглөөг сайн дар.
  • Шилтэй дарсаа 45 градусын налуу бариад бөглөөг хоёр тийш болгоомжтой холхиуулж суллана.
  • Суларч буй бөглөөг эрхий хуруугаараа зөөлөн дарж байгаад авахад баярын ширээний чимэг оргилуун дарс хундагалахад бэлэн болно.

Хундаганы сонголт

Нарийхан өндөр хүзүүтэй төрлийн хундага хуурай дарсанд илүү тохиромжтой.

Өнөө цагт том хэмжээний хүлээн авалт тансаг ёслолын үеэр өргөн хундагаар цамхаг босгон оргилуун дарсаар дүүргэн чамирхдаг.

Дундаж хундаганд цагаан дарс өгдөг гэхдээ оргилуун дарс ч болно.

Сонирхолтой баримтууд

5-6 автосфер 

Оргилуун дарсны шилэн дэх даралт ийм байдаг. Энэ нь автомашины дугуйн доторх даралтаас 3 дахин их.

300 сая шил

Оргилуун дарс ердөө нэг жилийн хугацаанд зарагддаг. Мөн нөөцөнд 1,5 сая шил бэлэн байдаг.

120 км/цаг

Оргилуун дарсны бөглөөний хурд дунджаар 120 км/цаг, зарим нь үүнээс ч илүү байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих