ДЭЛХИЙН ХАМГИЙН УХААНТАЙ 10 ХҮН
Манай гарагийн хамгийн ухаантай хүн хэн болохыг мэдэх үү? Тэгвэл өнөөдөр бид та бүхэнд “IQ” өндөртэй дэлхийн хамгийн ухаантай арван хүнийг танилцуулах гэж байна. Энэ жагсаалтад 160-аас дээш “IQ”-тай хүмүүс багтсан байна. Дашрамд дурдахад дэлхийн хүн амын 50% нь 85-110 хооронд “IQ”-тай байдаг байна.
10. Стивен Хокинг (IQ оноо 160)
Физик-теоретикч тэрээр дэлхийн нийтийг өөрийн нээлтээрээ гайхуулж байсан. Стивен Холлик хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч бодож сэтгэхэд нь саад болдоггүй гэнэ.
9. Пол Аллен (IQ оноо 170)
Дэлхийд алдартай программм хангамжийн компани болох “Microsoft”-ийг үүсгэн байгуулагчдийн нэг Пол Аллен өөрийн мэдлэгээ баялаг болгосон хүмүүсийн нэг юм. Тэрээр дэлхийд алдартай хөрөнгө оруулагч, удирдагч бас дээр нь буяны үйлсэд гар татдаггүй хандивлагч билээ. Пол Аллен сансар огторгуйг судлах үйлс болон багийн спортын хөгжилд тус нэмэр болох үүднээс хандив өгдөг байна.
8. Сэр Эндрю Уайлс ( IQ оноо 170)
1995 онд Их Британийн математикч дэлхийн шинжлэх ухааны ертөнцийг донсолгосон билээ. Тэр үед Эндрю Уайлс дэлхий нийтээр батлагдах боломжгүй гэж хүлээн зөвшөөрөгдөөд байсан Фермийн теоремыг баталж чадсан билээ. Тэрээр математик болон түүний салбар шинжлэх ухааны 15 шагнал хүртсэн нэгэн ажээ.
7. Юдит Полгар (IQ оноо 170)
Манай жагсаалтын цорын ганц эмэгтэй. Тэрээр Унгар улсын иргэн бөгөөд анх 15 настайдаа дэлхийн шатрын холбооны “Их аварга” (Grandmaster) цолыг авч байжээ. Түүнд болон түүний эгчид бүр бага байхад нь аав нь шатар тоглохыг зааж өгсөн аж.
6. Жеймс Вудс (IQ оноо 180)
Америкийн жүжигчин Жеймс Вүүдс бол Калифорнийн их сургуулийн шугаман алгебрын дамжааг дүүргэж цаашид Массачусетсын их сургуульд урилгаар суралцах боломжтой болсон байна. Гэвч тэрээр жүжигчний амьдралыг сонгож математикаас хөндийрсөн гэдэг. Тэрээр хоёр “Оскар”-ын болон гурван “Эмми”-ийн шагналтай жүжигчин.
5. Гарри Каспаров (IQ оноо 190)
Тэрээр 22 настайдаа анх дэлхийн шатрын аварга болж байсан нь дэлхийн дээд амжилт болон тэмдэглэгдэн үлджээ. Өдгөө алдарт шатарчин маань улс төр болон утга зохиол, хувийн амьдрал гээд завгүй явна. Түүнийг Оросын улс төр дэх хамгийн эрүүл бус лидерүүдийн нэг гэж өргөмжилж байжээ.
4. Рик Роснер (IQ оноо 192)
Ийм өндөр IQ-тэй түүний ажлын намтарт зөөгч, тайчигч, зургийн натур зэрэг ажил бичээстэй байдаг нь гайлхалтай. Өдгөө тэрээр телевизид ажиллаж байгаа бөгөөд олон ангит кино, ток-шоу, хүүхэлдэйн киноны найруулагчаар ажиллаж байна.
3. Ким Унг-Йонг (IQ оноо 210)
Өмнөд Солонгосын гоц авьяастан (вундеркинд) болох Ким Унг-Йонг тухайн үедээ Гиннесийн номонд бичигдэж байв. Учир нь тэрээр хоёр настай байхдаа уншиж чаддаг байсан ба хоёр орны хэлээр ярьдаг байжээ. Дөрвөн настайдаа математикийн хамгийн хүнд хэцүү бодлогуудыг төвөггүй бодож, найман настайдаа АНУ-ын сансар судлалын “NASA”-гийн урилгаар АНУ-д суралцахаар явж байв.
2. Кристофер Хирата (IQ оноо 225)
Япон гаралтай Америкийн иргэн Кристофер Хирата бол 14 настайдаа АНУ-ын Калифорнийн техникийн их сургуулийг дүүргэж 16 настайдаа “NASA”-д ажиллаж байжээ. Тэрээр “NASA”-д Ангараг гарагийн судалгааны төсөл дээр ажиллаж байв. Тэрээр 22 настайдаа астрофизикийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй болжээ.
1. Теренс Тао (IQ оноо 230)
Дэлхийн хамгийн өдөр “IQ”-тэй хүн бол ерөнхий боловсролын математикийн мэдлэгийг ердөө хоёр настай бахдаа олж авсан Теренс Тао юм. Тэрээр есөн настайдаа их дээд сургуулиудын математикийн дамжааг дүүргэж, 20 настайдаа Пристоны их сургуульд докторын хувиар хичээл заадаг байжээ. Тао 24 настайдаа Калифорнийн их сургуулийн докторын зэрэг хамгаалсан нь хамгийн залуудаа доктор болсон хүний нэг болов. Теренс Таогийн нэр дээр шинжлэх ухааны 250 гаруй бүтээл бүртгэлтэй байдаг.
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕССНЬЮС МН
URL: