Дуучин Ану ирэх онд өөрийн нэрийн сүрчиг гаргана
Уран бүтээлч дуучин гэхээсээ илүүтэй нийгэмд шуугиан тарьж байнга л халуун сенсацийн эцэн болж явдаг дуучин Ану саяхан хүртэл төрсөн төрөөгүй, тээгч эх хөлсөлж охинтой болсон гэх зэргээр шуугиан тариад авсан.
Урлагийнхан дотроо багагүй хөдөлгөөнтэй, хүний ая эвийг олохдоо сайн сэргэлэн энэ бүсгүйг менежмент сайтай, бизнес ухаантай ч гэгдэг. Тэрээр дуулахаас гадна мөнгө олох хөөрхөн өөрийн бизнесийг эхлүүлж амжилттай яваа дуучин маань нэгэн цагт өөрийн нэрийн сүрчгийг худалдаан гаргана гэж ам гарч байсан.
“АНУ” нэртэй сүрчигнийхээ тухай тэрээр “Миний нэрийн энэ сүрчигийг түрхсэн бүсгүй үргэлж эрчүүдийн анхаарлын төвд байна. Ямар ч эр хүн “миний үнэрээр” сэргэх болно гэдэгт итгэлтэй байна” гэж байсан. Харин энэ амлалтандаа хүрэхээр дуучин Ану ирэх онд өөрийн нэрийн сүрчигээ гаргахаар бэлдэж байгаа сурагтай. Ямартай ч Монголын биш дэлхийн оддын зиндааг илтгэдэг сүрчигний бизнест хөл тавьж буй Ануд амжилт хүсье!
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: