Төгс байдал танай ажилд авах үйл явцыг “нурааж” байна уу?
Хэдэн жилийн өмнө би жижиг дэлгүүр лүү явж байснаа санаж байна. Замд тааралдах нээлттэй байшин бүрийг хөршөө гэж үзэж байлаа. Би хаалган дээр нь очингоо надад таалагдах болон таалагдахгүй зүйлсийг харж байлаа. Би хажуугаар нь өнгөрсөн байшин бүрийг толгойондоо давуу талтай боон дутагдалтай талаар нь жагсаалт гаргаж байсан.
Дараа нь би толгойндоо “төгс” байшинг төсөөлж эхэлсэн. Надад хоёр дахь байшингийн байршил, дөрөв дэх байшингийн хашаа, эхний байшингийн үнэ өртөг олон зүйл таалагдсан.
Төгс төгөлдөр байдлын асуудал
Энэ үг танил сонсогдож байна уу? Сайн ажилчдын зан чанарыг хайхтай төстэй сонсогдож байгаа байх. Тэгвэл Батын урам зоригоор, Дулмаагийн ур чадварын түвшинд, Баярын цалингаар хэн нэгнийг ажиллуулах боломжтой юу? Хариулт бол үгүй. Энэ бол төгс шийдлийг төсөөлөх өдөөгч зүйл. Үнэндээ бол таны төгс байдал ажилд авах үйл явцад эцсийн сонголт хийх шийдвэрийг удаашруулж байдаг.
Гэхдээ би таныг ажилд авах үйл явцыг хурдан хийхийг зөвлөөгүй ч идэвхигүй байдлаас илүү үр дүнтэй байх нь чухал. Асуудлын тухай бодох, ямар нэг зүйл хийхдээ эрүүл бус “төгс” байдалд итгэж байгаа эсэхээ шалгаарай. Миний дүрэм бол асуудал шийдэх байдал нь бодол эргэцүүлэл, ач холбогдол, үйлдэлтэй холбогддог.
Эрүүл ажилд авах үйл явцын алхмууд
Эдгээр алхмууд нь хэрхэн ажилд шинээр ажилтан авах вэ гэсэн таны төгс байдлыг тэнцвэржүүлэхэд тусална:
- Төгс байдал нь дутагдалтай талгүй, зөвхөн эерэг талтай ажил горилогчийг хайж байна гэсэн үг. Та нэгэнт ийм ажил горилогчийг олох боломжгүй учраас үүний оронд ажилд авах шийдвэрт тань хамгийн чухал байх шинжүүдийг эрэмбэл. Жишээ нь, таны хувьд ажил горилогчид байх ёстой 5 чухал зүйл юу вэ? Та ямар таван чанар эсвэл ажлын ур чадварыг илүү авч үзэх вэ? Дараа нь ажил горилогч тус бүрийг эдгээр хэмжүүрээр үнэл.
- Төгс байдал заримдаа “хэрэв та үүнийг зөв хийхийг хүсвэл” гэсэн сэтгэлгээг дэмждэг. Гэхдээ ажил горилогчийн анзаарахгүй орхисон чухал зүйл байгаа эсэхийг шалгаарай. Ярилцлагын үйл явцад туслах багийг бүрдүүл. Шинэ ажилтантай ойр ажиллах хэн нэгнийг тэдний ур чадварын түвшинг зөв үнэлэхийн тулд оруул. Хэрэв та ажилд авах эцсийн шийдвэрийг гаргах үүргийг хүлээн бол эцсийн шийдвэр гаргахаас татгалзах хэрэггүй. Гэхдээ ажилд авах багтаа нээлттэй хандаарай.
- Хэрэв та өнгөрсөн хугацаанд ижил төрлийн албан тушаалд ажил горилогчдыг ажилд авсан бол ажилд авахдаа гаргасан сайн эсвэл сайн бус шийдвэрүүдээ эргэж хардаг уу? Магадгүй ажилд авахдаа гаргасан алдаанаас суралцах мэдээлэл ч байж болох юм. Эрүүл бус төгс байдал нь биднийг өөрсдийгөө буруутай мэт шүүмжлэх, маш чухал үйл явцад биднийг саатуулах байдалд хүргэдэг. Гэхдээ өнгөрсөн алдаан дээрээсээ чухал зүйлсийг ойлгосон бол бид тэднээс суралцаж, шинэ мэдлэгийг дараа дараагийн үедээ хэрэгжүүлж чадна.
- Ярилцлагын явцад өргөдөл гаргагчдад эрүүл бус төгс шаардлага тавьж байгаа эсэхээ шалгаарай. Ямар чадваруудыг та хайж байна вэ? Өөрийгөө хөгжүүлэх, эрсдэл хүлээхгүй байх, гаргасан алдаагаа хэлэлцэхгүй байх гэх мэт олон зүйлс байдаг.
Шинэ ажилтан бол маш том хөрөнгө оруулалт. Ихэнх тохиолдолд компаниуд зөв хүмүүсээ сонгосон байдаг. Гэхдээ эрүүл бус төгс сэтгэлгээгээр мөрөөдлийн ажил горилогч олох гэж хичээх хэрэггүй.
URL: