Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 31/
Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 31. Ангараг гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 29. Гар одтой есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Наран 08.44-д мандаж, 17.07-д жаргана. Аргын тооллын 12 сарын 31, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Гар одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Аз сорьсон өдөр. Яаруу тэвдүү гэнэтийн үйл хөдлөл нь өнөөдрийн эрч хүчийг тань хий дэмий үрж алдаа эндэгдэл гаргахад хүргэх учраас зан аашаа хянах хэрэгтэй. Хэрвээ тодорхой хугацаанд санаа зовоож байсан дотоод асуудлуудаа нэг тийш болгохоор шийдсэн болд энэ өдөр тохиромжгүй. Харин маргааш өдөр сэтгэл санаа тайвширч, уур тань гарсан үед асуудлыг шийдвэрлэсэн нь дээр. Бүтээлч спортын зүйлийг хөөцөлдөх нь тун хөгжилтэй байж бие тавирах бөгөөд хувийн бус замаар уур уцаараа дарж, тайвшрахад нөлөөлнө.
Хумхын орд (1/20-2/18): Сайн өдөр. Сap дуусахтай давхцан шинэ он эхлэх гэж байна. Зарим хумхын ордныхон ажлаасаа сэтгэл ханамжтай байдлыг мэдэрч чадахгүй бололтой. Учир нь ажил олгогч танд хангалттай хэмжээний цалин хөлс төлдөггүй юм. Хаана таны ур чадварыг үнэлэх үнэ цэнэтэй ажил олгогч байгааг хайхад хамгийн тохиромжтой цаг үе юм.
Загасны орд (2/19-3/20) Өнөөдөр гэр булийнхэнтэйгээ урлагаар дамжуулан амар амгаланг олж авах нь эерэг үйл явдлын эхлэл болох болно гэж одод танд зөвлөж байна. Хадмууд эсвэл бусад хамаатнуудын хооронд ялгаатай сонголтууд тохиолдоно. Тиймээс заримдаа бүх л өдөр тайван тогтуун байхад бэлд. Ингэж тоглох нь амралтын цагийн үйл ажиллагаагаа тайван бус энергийг гаргахад чинь тусалж чадна. Алс хол байдаг хамаатан саднуудаасаа ямар нэг зүйлийг сурч магадгүй. Шинэ оноо угтан авахдаа бэлдэн сайхан амраарай.
Хонины орд (3/21-4/19): Эрмэлзэлтэй өдөр. Өөрийнхөө байр байдлын талаар тодорхой эргэцүүл. Гаргаж буй шийдвэрээ гэр бүл найз нөхөдтэйгөө ярилцсан уу? Ямар нэгэн зүйл болохгүй байна гээд өөрийгөө буруутгах хэрэггүй. Үргэлж гарах гарц байдаг юм. Гэр бүлийнхэнтэйгээ ярилц, дахин дахин бодож үз. Энэ шийдвэр тань таныг тодорхой хугацаанд гэр бүлээс тань холдуулж магадгүй. Таны гаргаж байгаа шийдвэрт бусад тань яаж хандах нь чухал шүү.
Үхрийн орд (4/20-5/20): Таатай өдөр. Өөрийн зөн билэг нөхцөл байдлаа судалж, гаргасан дүгнэлтэндээ үндэслэн замд таарах бэрхшээлийг даван туулснаар амжилтанд хүрнэ. Хайр дурлал романтик уулзалтанд тааламжтай. Таны золбоолог хөөрүү байдал хуучин түнштэйгээ харьцах харьцаагаа ирээдүйтэй өөрчлөлтөд хүргэнэ. Хэрвээ өөртөө анхаарал тавьж чадвал санхүүгийн асуудлаа зохицуулж чадна. Эрүүл мэндийн асуудлаа даван туулахын тулд хоолны дэглэм барихад гэмгүй. Гэр бүл болохоор төлөвлөж байсан бол сайхан мэдээ сонсоно.
Ихрийн орд (5/21-6/21): Оргилсон өдөр. Романс эерэг эрч хүч нь энэ жилийн суүлийн өдрийг мартагдахааргүй өнгөрөөх хөшүүрэг болно. Хамт олон бүлгийн үйл ажиллагаанд ач холбогдол өгөх бөгөөд ихэнх цагийг хамт олноороо байх найз нөхөд, гэр бүл дээрээ зочилно. Ажил хийх үүрэгтэй ихрийнхэн аль болох түргэн дуусгах хэрэгтэй. Шинэ жилийн олон төлөвлөгөө, шийдлийг бодож олох бөгөөд заавал бүтээхийг хүсч найдна. Оройны арга хэмжээнээс хөгжилтэй дурсамж дотно байдал бий болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Урам зоригтой өдөр. Үзэл бодлоо ирээдүйн мөрөөдөлдөө чиглүүлэн төлөвлөгөө зохиож эхэл. Сайтар төлөвлөснөөр та юуг ч одоо бий болгож чадна. Том мөрөөдөхөөс айж эмээлгүй өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Найз тань таньд зөвлөгөө өгч болох юм. гэвч зөвлөгөөг нь дагахаасаа өмнө өөрийнхөө ирээдүйг тооцоолж үзэх хэрэгтэй. Тэрээр таны албан тушаалд атаархан, худал мэдээлэл өгөх хүн байж болох юм. Хэрэв та албан тушаал дэвших талаар эргэлзэж байгаа бол таньд үнэтэй зөвлөгөө өгч чадах өөрөөсөө ахмад эсвэл илүү ухаантай хүнтэй ярилц.
Арслангийн орд (7/23-8/22): Таатай өдөр. Та төвөг удсан асуудлуудын талаар эргэцүүлэн бодоход ганцаараа илүү их цагийг өнгөрөөж байгаа мэт санагдана. Бясалгал хийж, эргэцүүлэн бодохын тулд их зүйлийн талаар санаа зовох болно. Ирж байгаа жилдээ тэмдэглэл хөтлөх талаар бод. Хэрэв өөрийн шийдвэрээ тэмдэглэл дээрээ бичвэл зорилгоо шинээр ухамсарлаж, өөрийгөө илүү их хөгжүүлж эхлэхэд тань тустай байх болно. Өөрийн ойр дотны хүрээнд хамгийн сайн найз, эсвэл хайртай хүнтэйгээ энэ орой шинэ жилээ тэмдэглэ.
Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Төрөл бүрийн сургалт дамжаанууд чөлөөт цагаараа хийх хобби эсвэл спортын үйл ажиллагаа нь таны дарамт стрессийг тань бууруулахад туслах болно. Найз нөхөд болон гэр бүлтэйгээ урлагийн тоглолт үзэх нь баярыг тэмдэглэн өнгөрүүлэх сайхан санаа байх болно. Та хийх гэж буй зүйлийнхээ талаар гэр бүлийнхээ гишүүдэд бүгдэнд нь хэл тэгснээр хүн бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах бөгөөд хайр болон гэр бүлийн оролцоо танд мэдрэгдэх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Гялалзсан өдөр. Овоорсон их ажлаа шинэ жил эхлэхийн өмнө шийдэх нь үр дүнтэй. Гэвч битгий хашлага даваарай. Чиний ажлын ердийн хэв маягаас өөр зарим зүйлээ хийж эхэл. Илүү ихийг хийж бүтээхэд бэлэн бай. Ихэнх жинлүүрийн ордныхонд тав тухтай нөхцөл байдлыг бий болгож чадах ба мэдрэхүйн зүйлүүд нь барагцаагаар өөрчлөгдөнө. Жинлүүрийн ордонд төрсөн хүмүүс нь хаа нэгтэй эсвэл гэртэй төлөвлөсөн зүйлээ тэмдэглэх нь амар санагдана. Өөрийн эрхгүй үйл ажиллагаа зохион байгуулах нь шинэ жилийн үдэш чамайг аз жаргалтай эрүүл мөн ухаалаг байлгах болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Бүх ажлаа шийдэх өдөр. Өнгөрсний талаар сануулах үйл явдал болж, ирээдүйн ажлын чиг шугамыг чинь бүрдүүлнэ. Найзууд болон дотны хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр эрсдэлтэй байдалд орох хэрэггүй. Болгоомжтой, хянамгай байх нь цаашдын санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаа, зорилгодоо хүрэх сэтгэл хөдлөлд нөлөөлнө.
Нумын орд (11/22-12/21): Энэ жилийн хамгийн сонирхолтой сайхан цаг үеүүдийн нэг болно. Таны өмнө бүх дэлхий ертөнц нээгдэж бусдын анхаарлыг татах болно. Мөнгө санхүүгийн хямрал гарч магадгүй учраас тооцоотой хандах шаардлагатай болно. Бизнесийн ашиг орлогоо хуучны зарчмыг баримтлан хөрөнгө оруулалтанд зарцуул. Урт хугацаанд ашгаа өгөх хөрөнгө оруулалт нь сэтгэл татам боловч эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас илүү ашиг авчирна.Хосууд хаа нэг тийшээ явж магадгүй.
URL: