Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг аймшигт урвалтаар нэрлэлээ
Дэлхийд томд тооцогдох Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хөрөнгө оруулалтын гэрээг хийж ёадсан гэж энэ засгийн газар сайрхдаг. Гэвч хийсэн гэрээ нь Монгол үндэстний эрх ашгийг уландаа гишгэсэн урвалтын гэрээ болсоныг батлах олон баримт байна. Үүнийг “Эх орон- тусгаар тогтнол- шударга ёс” хөдөлгөөнөөс өнөөдөр зохион байгуулсан “Монголын түүхэнд байгаагүй аймшигт урвалтууд” хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Гэхдээ эх орон ард түмнээсээ урвасан эрх баригчдын ийм урвалт ганц Оюутолгойгоор дуусахгүй байгааг ч мөн онцолсон байна. “Эх орон тусгаар тогтнол шударга ёс” хөдөлгөөнөөс улс оронд тулгамдаад байгаа олон чухал асуудлаар шат дараатай хэлэлцүүлгүүдийг өрнүүлсээр байна.
Энэ удаад эрх баригчид эх орн ард түмнээсээ урвасан ямар ямар урвалтын жишээнүүд байгааг хөндсөн юм. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд луйврын гэрээ колончлолын гэрээ хэмээн нэрлэгдэж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг аймшигт урвалтаар нэрлэлээ. Оюутолгой бол зэсээрээ 6 Эрдэнэт, алтаараа 40 бороо, Мөнгөөрөө 4 Асгаттай тэнцэх хэмжээний том орд. Гэтэл Монголчууд нийтдээ 550 тэрбум долларын баялагтай энэ ордын 34 хувийг Монголын тал худалдаж авахаар зааж, бас урьдчилгаа төлбөрийг нь зээлж авахаар ХОГнд тусгаж баталсныг энд санууллаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс Монголчууд ихийг хүлээж байсан ч олон хуулийг энэ гэрээнд тааруулан урьдчилан засчээ. Гэхдээ зассан өөрчлөлт нь тэр чигээрээ Монголын ард түмний эрх ашигт биш гадныхны эрх ашигт нийцсэн байгааг баримттайгаар мөн дурьдлаа.
Энэ мэтээр Оюутолгойн ХОГ Монгол улсын 23 хуулийг зөрчин байж батлагджээ. Тиймээс тусгаар тогтносон улсын хуулийг зөрчиж баталсан учир энэ гэрээ хүчингүй гэсэн гаргалгаа ч гарч ирсэн юм. Гэхдээ ийм гэрээг хийж улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэсэн эрх баригчдад хариуцлага тооцох хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байсан юм. Ингэж монгол үндэстний эрх ашгийг уландаа гишгэсэн урвалтууд зөвхөн Оюутолгойгоор дуусахгүй. Монгол улсад эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж, хууль бус төр засаг ноёрхлоо тогтоож, Ардчиллын ололт болсон сонгуулийн дүнг луйвардаж эцэст нь ард түмнийхээ өөдөөс буу шагайсан зэрэг нь мөн л аймшигт урвалтууд гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байсан юм.
Ингээд эцэст нь хэлэлцүүлгээс дараах 5 урвалтыг онцлон нэрлэлээ.
URL: