“Фортуна” нар ард түмнийг мулгуу тэнэг гэж бодоод байна
“Чингис” бондоос үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төсөл сонгон шалгаруулж, санхүүжилт хийхээр боллоо. Энэ хүрээнд төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 17-ныг дуустал төсөл хүлээн авах ажээ” гэсэн мэдээлэл байх юм. Тэр ч бүү хэл Төрийн ордны 171 тоотод төслийг хүлээн авна гэдгээ хүртэл дурдажээ. Уг нь хэдхэн хоногийн өмнө Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэр эрхэм дээдсүүд бондын мөнгийг дуусчихсан гэсэн шиг санагдах юм. Тэр тусмаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бондын мөнгийг дандаа үр ашигтай төсөлд зарцуулж дуусгасан. Тэр нь нийт есөн аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил. Нөгөө нь нисэх онгоцны буудал” гэх мэтээр тайлбарлаад 1.5 тэрбум ам.долларыг зарцуулсан ажлынхаа дүнтэй мөргүүлж тааруулаад дайрч байсан даа. Гэтэл өнөөдөр бондын мөнгөөр үйлдвэрлэл дэмжих төсөл шалгаруулж дэмжинэ гэсэн хачин мэдээлэл гаргачих юм. Эд нар ер нь ард түмэн биднийг мулгуу тэнэг л гэж бодоод байна даа. Тэр тусмаа “фортуна”, Ч.Улаан, Н.Алтанхуяг нар. Хэрвээ мөнгө нь байгаад үнэн байлаа гэхэд 20 хүрэхгүй хоногийн дотор ямар судалгаа хийж, ямар чанарын төсөл орж ирэх вэ гэдэг нь ч өөрөө ойлгомжтой асуудал биз дээ. Бас л Н.Алтанхугяийн өнөөх 17 тэрбумын тендер шиг хоромхон болоод өнгөрөх байлгүй. Луйвраа хийхийн тулд эхлээд хэвлэлээр зарласан болж харагдаж байгаа хэрэг л дээ.
URL: