Стратеги сэтгэгчдийн 6 дадал зуршил

Та удирдагч хүний хувьд өдөр тутмын ажилд маш их цаг зарцуулж болох юм. Тэгвэл компанидаа хэрэгтэй стратегийн удирдагч болох тухай дараах зөвлөмжийг нийтэлж байна.

Эхэн хэсэгт та болон танай түнш байсан гэж бодъё. Та бүх ажлаа хийсэн. Та хөрөнгө оруулагчидтай уулзаж, хогийн саваа цэвэрлэж, орой пицца утсаар захиалсан. Харин одоо таньд бүх зүйлийг хийх бусад хүмүүс байгаа учраастаны стратегич болох цаг болжээ.

Удирдагч бүр өмнөө тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байдаг бөгөөд үргэлж л яаралтай, шийдвэрлэхэд хэцүү асуудлууд байдаг. Харамсалтай нь хэрэв та тийм байдлаар шийдвэрлэвэл компаниа эрсдэлд оруулна гэсэн үг. Та саад бэрхшээлүүдэд анхаараад байвал таны явах замд ямар ч дохио, сигналгүйгээр гарч ирдэггэнэтийн боломжуудыг харж чадахгүй гэсэн үг.

Энэ бол хэцүү бөгөөд алдаа гаргаж болохгүй ажил. Том ч бай, жижигч бай компани бүр “Стратеги удирдагчид хэрэгтэй байна” гэж хэлдэг. Хэцүү байх нэг шалтгаан нь хэн ч юу нөлөөлөөд байгааг ойлгодоггүй. Хэрэв та стратеги удирдагчид юу хийх хэрэгтэйг мэдэхгүй бол стратеги удирдагч байх хэцүү байдаг.
Том, жижиг байгууллагуудад хорь гаруй жил зөвлөгөө өгч ирсэн манай хамт олон стратегич байхад юу шаардлагатайг тодорхойлсон юм. Дасан зохицох чадвартай стратеги удирдагчид өнөөгийн тодорхой бус орчинд оршин тогтнож байна.

Урьдчилан тооцоол
Ихэнх компаниуд өмнөө тулгарч байгаа зүйлд л анхаардаг. Удирдагчдад наад захын алсын хараа дутмаг байдаг. Энэ байдал нь тодорхой бус дохио, сигналуудыг илрүүлэхэд эмзэг байдаг. Сайн урьдчилан тооцоолохын тулд:

  • Салбарынхаа талаарх тоглоомын дүрмийг өөрчлөх мэдээллийг хай.
  • Бизнесийнхээ одоогийн хил хязгаарыг хай.
  • Хэтийн төлөвийг илүү сайн шүүх гадаад сүлжээг бий болго.
Шүүмжлэлт байдлаар сэтгэ
“Уламжлалт цэцэн билэг ухаан” нүдээ нээж, таамаглаж сурах боломжийг олгодог. Гэхдээ менежментийн хэв маяг, итгэл үнэмшил, санал бодол, үнэт зүйл бүрт итгэх юм бол танай компани бүх өрсөлдөх чадвараа алдана. Шүүмжлэлт сэтгэлгээтэй хүмүүс бүх зүйлсээс асуулт эрж байдаг. Энэ ур чадварыг эзэмшихийн тулд:
  • Асуудлыг тодорхойлох, үндэс суурь, нөхцөл шалтгааныг ол.
  • Одоогийн итгэл үнэмшил, сэтгэлгээ зэргээ шалга.
  • Байгууллагын шийдэр гаргалтанд байгаа бялдууч зан, арга заль,ялгаварлан гадуурхах байдал байгаа эсэхийг олж илрүүл.
Ярилц
Тодорхойгүй байдал бидний санааг зовоож байдаг. Үүнтэй тулгарсан бол хурдан шийдэлд хүрэх нь чухал. Сайн стратегич удирдагч ямар нэг үзэл санаа боловсруулахаас өмнөтогтвортой байж, маш олон эх сурвалжаас мэдээлэл авдаг. Үүнд сайн байхын тулд та дараах байдлаар:
  • Мэдээллийн олон төрлийн эх сурвалжийн хэв маягуудыг хайх.
  • Бусдыг бас энэ зүйлсийг хийхийг дэмжих.
  • Таамаглах санал, асуултууд асууж, олон төрлийн таамаглалуудыг турших.
Шийдвэрлэ
Олон удирдагчид шинжилгээ хийж, түр зогсох цаг мөчтэй тулгардаг. Та үйл явц, процессуудыг боловсруулж, бэхжүүлж байснаар та маш сайн байр суурин дээр ирнэ. Үүнийг сайн хийхийн тулд:
  • Асуудлын хүндрэл бэрхшээлийг ойлгохын тулд шийдвэрээ анхааралтайгаар тодорхойл.
  • Хурд, хатуу чанга байдал, чанар болон авхаалж самбаатай байдлыг тэнцвэржүүлэх нь чухал. илүү хүчтэй байх төгс байдлыг ол.
  • Бүрэн бус мэдээлэлтэй ч бай, төрөл бүрийн үзэл бодлыг бодолцож үз.
Нэгтгэх
Ерөнхий зохицол гэдэг бол ховорхон зүйл. Стратегич удирдагч нээлттэй яриаг бий болгож, итгэл үнэмшлийг бий болгож, чухал хүмүүстэй холбогдох хэрэгтэй болдог. Үүнийг гүйцэтгэхийн тулд:
  • Нуугмдал байгаа зүйлс болон бусад хүмүүст ямар асуудал байгааг ойлгох.
  • Хэцүү хүнд асуудлуудыг өнгөн хэсэгт авчрах.
  • Эрсдлийг үнэлж, шаардлагатай дэмжлэг туслалцааг авах.
Суралц
Танай компани өсч хөгжихийн хирээр шударга эргэх холбоог бий болгож, хадгалах хэцүү байдаг. Амжилт ч бай, бүтэлгүйтэл ч бай байгууллагаас суралцах нь маш үнэ цэнэтэй. Тэгвэл суралцахын тулд юу хийх вэ?:
  • Шударга, хатуу чанга, тайлан мэдээ, асуулгыг дэмжих, харуулах.
  • Хэрэв та замаас гарсан бол хурдан чиглэлээ олж, замдаа орох хэрэгтэй.
  • Саруул ухааныг бий болгохын тулд амжилт, бүтэлгүйтлээ тэмдэглэ.
Үүнийг хийхийн тулд таньд юу байна вэ?    Мэдээж хэрэг энэ бол ажил үүргийн жагсаалт. Хүн бүр бүх ур чадваруудыг бүрэн эзэмшиж чаддаггүй. Гэхдээ сурах боломжтой ямар ч ур чадварыг заалгаж, сурч болно.

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК

URL:

Сэтгэгдэл бичих