Бүх насаараа хорих ял эдлэж байгаа 79 настай цуврал алуурчин 25 настай бүсгүйтэй гэрлэнэ

tsuvralaluurchin
Бүх насаараа хоригдох ял эдлэн Америкийн шоронд хоригдож байгаа цуврал алуурчин, 79 настай Чарльз Мэнсон 1969 оноос хойш төмөр хаалганы цаанаа сууж байна.
Хамгийн хачирхалтай нь 79 настай Чарльз Мэнсон, “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн нь шүтэн бишрэгч 25 настай бүсгүйтэй гэрлэх гэж байгаагаа ярьсан байна.
Бүсгүй Чарльз Мэнсоныг хэд хэдэн сайтуудаар суллахыг хүсэн, “Чарльз Мэнсон бол миний нөхөр” хэмээн зарласан байна. Тэрээр Амралтын өдрөөр шорон руу очиж 5 цагаар хүртэл хамт байдаг байна.

Чарльз Мэнсон нь өмнө нь 2 удаа гэрлэж байсан, гурван хүүхэдтэй. Одоо гэрлэвэл гурав дах гэрлэлт нь болох юм. Тэд хэн хэндээ үнэнч гэдгээ батлахын тулд эмэгтэй нь үсээ хусуулж, эрэгтэй нь духан дээрээ “Х”  тэмдэг сийлүүлсэн байна.

Ж.Цацрал

Эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих