Конъякийг амтлахдаа дарсан жил болгоны тоогоор 30 секунд амраадаг

Конъяк (Cognac) нь Фран- цын алдартай нэрмэл дарсны нэг бөгөөд Францын баруун өмнөд хэсэгт оршдог Шарaнт мужийн Конъяк хэмээх хотын нэрээр нэрлэгдэж иржээ.

ТовЧ ТҮҮХ Францын Конъяк хот нэрээ эртний рoмчүүдaaс авсан түүхтэй. Ромын эзэнт гүрний үед энэ тойргийг “Coqnu” муж тэргүүлдэг байж. Энэ нэр нь он цагийн эрхээр « Cognac » болсон байна. М.Э. III-р зууны үед Ромын эзэн хаан Пробус, тухайн үеийн Гайлийн (одоогийн Франц, Бельги) дарс хийдэг байсан иргэддээ илүү их хэмжээгээр дарс хийж түүнийгээ бусад Европын улсуудад худалдаалах зарлиг гаргаж байв.

XV-р зууны үедЕвропын ихэнх улс гүрнүүдэд тус дарс маш ихээр тархаж, их хэмжээгээр хэрэглэгдэж байсан боловч спиртний хэмжээ бага байснаас үүдэн бусад хойд европын загасчид, далайчдын дунд төдийлөн амжилт олсонгүй. Улмаар Конъяк хотод төрсөн, нэгдүгээр Франсиск хаан 1515 онд төрөлх хотдоо онцгой эрх олгож, дарсны худалдааны татварыг бууруулав. Энэ нь нутгийн дарс үйлдвэрлэгчид идэвхтэй ажиллах таатай нөхцлийг бүрдүүлсэн байна. Улмаар XVI-p зуунд нутгийн цагаан дарсыг нэрж, усан үзмийн спирт гаргаж сурчээ. 17 дугаар зуунд химийн мэргэжилтнүүд спиртийг хоёр дахь удаагаа нэрж, Конъякийн гол нууцыг гаргаж авсан түүхтэй.

 

КОНВЪЯКНЫ ТУХА

 

Төрөл:Дээд зэргийн нэрмэл дарс Анх үүссэн газар : Франц спиртний хэмжээ :  40 %

Конъякыг гарган авч нэрэхийн тулд зориулалтын газрын хөрсөн дээр усан үзэмний модоо тарих ёстой бөгөөд газрын хөрс ба цаг уурын байдлаас шалтгаалан дээд, дунд чанартай гэж хоорондоо ялгаатай байдаг.  Зориулалтын газрын хөрсний бодлогыг анх 1860 онд геологич Хенри Коконд гаргасан бөгөөд улмаар 1909 онд хууль гарж зөвхөн хуулиар зөвшөөрсөн газарт л Конъяк гарган авж болно гэж заажээ.

 1939 онд Конъякны усан үзэм тарих хөрсийг янз бүрийн шинжээр нь зургаан бүсэд хуваан тодорхойлжээ. Гранд Шампань, Пти Шампани гэсэн хоёр бүс хамгийн шилдэгт тооцогддог бөгөөд цэрдийн агууламж хамгийн их хөрстэй учир усан үзэмний спиртэд их онцгой амт оруулдаг байна. Дарс үйлдвэрлэгчид Конъяк үйлдвэрлэх түүхэн сүүлчийн алхмыг хийжээ. Тэд дарсны спиртээ царсан торхонд дарсaнаар өнгөгүй, тунгалаг шаргал өнгөтэй, гайхалтай амттай болдог байна. Францын бүх бүс нутагт дарс дарах нь түгээмэл болсон ч Шарантын нэрэлт цэвэр бөгөөд төгс амтаараа бүх брэндээс ялгардаг аж. 1909 оноос Шарантад дарсан усан үзэмний спирт “Конъякийн брэнд” гэгдэхээ больж, зүгээр л “Конъяк” гэдэг нэртэй болжээ. Жинхэнэ Конъякийг нутгийн усан үзмээс гарган авч, тэндээ

 

 

зэс тогоонд уламжлалт давхар аргаар нэрж,торхонд дарах ёстой. Конъякийн районы талбайг улсаас хязгаарласан байдаг. Хил хязгаарыг хөрсний чанар болоод уур амьсгалд тэсвэртэй байдлаар нь нарийвчлан тогтоодог. Районд 250 гаруй үйлдвэрлэгч байх бөгөөд тэд бүгд бий болсон цаг хугацаа, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, санхүүгийн байдал, амт, барааны тэмд- гийн нэр хүндээр ялгаатай. Үйлдвэрлэгч бүр өөрийн гэсэн хэв маягтай. Kоньяк үйлдвэрлэл хатуу хуулинд захирагддаг, тэр хуулийг дагаж мөрдсөнөөр үйлдвэрлэгчид хурц бөгөөд дахин давтагдашгүй шинж чанартай Конъяк гаргаж авах асар их боломжтой юм. Хуулинд нь дарах жилийн ангилал болгоны Конъякийг дарах хамгийн бага жилийг тодорхой заасан байдаг.

miss.mn

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих