УИХ-ын гишүүн Г.Баярсайхан төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй
УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг Г.Баярсайхан төрсөн өдрөө он солиогдох мөчөөр тэмдэглэдэг гэнэ. Тэрээр 1971 оны нэгдүгээр сарын нэгэнд Монгол Улсад нэртэй биологийн шинжлэх ухааны цөөн эрдэмтний нэг н.Гарьдхүү гуайн хүү бөгөөд удам залгах айлын ганц.
Тиймээс эрхэм гишүүний төрсөн өдөр шинэ жилийн баярт дарагдаад сүр дуулиангүй өнгөрдөг байсны дээр том хүүгээ төрснөөс хойш хамтдаа 12-р сарын 31нд төрсөн өдрөө тэмдэглэдэг болжээ.
Түүний том хүү арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тул Г.Баярсайхан гишүүний гэр бүлийн хувьд шинэ жилийн баяр гурван баяр давхацсан онцлогтой болдог байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: