Хятад боомтын хүчин чадлаа нэмэхээр болжээ

fddf8b_2152_x678

БНХАУ-ын зүүн эргийн Дандун боомтын хүчин чадал 300 мянган тоннд хүрч, төмрийн хүдэр тээвэрлэх зогсоол шинээр барихаар болжээ.

Тус боомтод 2015 он гэхэд гүний усны 60 зогсоол шинээр нэмж барих юм байна. Өнгөрсөн оны байдлаар Дандун боомтын ачаа тээврийн жилийн эргэлт 96.6,сая тонн байсан бол энэ онд 120 сая тоннд хүрчээ.

Хятадын зүүн эргийн 14 хотын нүүрс, төмрийн хүдэр, гангийн эрэлт хэрэгцээ тус боомтын ачаа эргэлтийг 100 сая тонноор нэмэгдүүлсэн байна.

Мөн Хятадын зүүн хэсэгт Сюйвэй хэмээх боомт байгуулах томоохон төслийг эхлүүлжээ. Энэ нь ОХУ-ын нутгаар дамжин Еврой-Ази болон Төв Азийн орнуудыг холбох тээврийн шинэ хоолой аж.


URL:

Сэтгэгдэл бичих