31-ний шөнө Хүсэл биелдэг! Хүслээ биелүүлцгээе!
Сайн байцгаана уу? Шинэ жилийн үдэш өөрийн хүслээ биелүүлмээр байгаа биз дээ? Яг үнэндээ би шинэ жилээр хүслээ биелүүлж болох 2 арга мэднэ. Яг биелдэг арга! Би өөрөө өмнө жил туршиж үзсэн бөгөөд миний хүсэл бүгд биелсэн. Тийм учраас би бүгдэнтэй нь хуваалцая гэж бодлоо.
Хамгийн гол нь таны итгэл бөгөөд та хүслээ биелэнэ гэдэгтээ итгэх ёстой. Жишээ нь миний зааж өгөх гэж байгаа арга юу л бол? Биелэхгүй байх өө гэж бодвол юу ч тохиолдохгүй.
За гол сэдэвдээ ороё. Эхний арга бол:
Дэрэн доороо 12 хүсэл бичих
12.31-ний шөнө он гарсны дараа унтахаасаа өмнө 12ш жижиг цаасанд дээр 12ш өөр өөр хүсэл бичнэ. Бичсэн 12 хүслээ дэрэн доороо хийгээд тайван унтана. Өглөө буюу 1.1-ны өглөө сэрэнгүүтээ босохгүйгээр дэрэн доороосоо 3ш цаасыг харахгүйгээр сугална. Сугалж ирсэн 3 хүсэл тань 2014 онд биелнэ.
Он солигдох мөчид хүслээ шивнэх
Миний хувьд энэ арга нь жаахан хэцүү, маш хурдан хөдөлгөөн шаардагдана. 12.31-ний шөнө 12:00 цагт он солигдохоос өмнө яг тэр мөчид 12 секунд тоолдог. Яг энэ 12 секундэд та өөрийн хүслээ цаасан дээр бичээд шатааж амжих ёстой. Энэ 12 секундын дараа хүмүүс шампанскаа буудаалдаг. Шатааж амжиж чадсан бол үнсийг нь шампансктайгаа холиод бүгдийг нь уух ёстой.
Гайхалтай, одоо та хүслээ биелүүлж чаддаг боллоо. Танд тус болсон гэдэгт итгэлтэй байна.
URL: