Г.Алтанхүүгийн хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэв

527-13883687722c91b2f41814b252bigНайз охиноо олон өдрийн турш хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан нь бодит байдлаас хэтэрхий хол гарсан нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтийн дургүйцлийг хүргээд авсаныг уншигч та бүхэн мартаагүй биз.
Энэхүү хэргийг хүний эрхийн хуульч Ичинноров анхааралдаа авч, олон нийтийн анхааралд  оруулж чадсанаар хэрэг бодитоор, үнэн зөв шийдэгдэх боломж, нөхцөлийг бүрдүүлэв. Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонссон  Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл цахим хуудсаар дургүйцлээ илэрхийлээд байсан юм.
Ийнхүү Ерөнхийлөгчийн анхааралд өртсөн хэргийг дээр доргүй, хууль хяналтынхан анхааралдаа авч эхэлж буй.
Уг хэрэгтэй өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ерөнхий прокурор Д.Дорлигжав биечлэн танилцав. УМБГ-ын дарга хурандаа Н.Батсүх, холбогдох хүмүүсийг байлцуулан энэ хэрэгт мөрдөн байцаалтаар нэмж зайлшгүй шалгахыг үүрэгдэж, хэргийг олон талаас нь бодит байдлыг тогтооход онцгой анхаарахыг хүсчээ.
Тиймээс хэргийг УМБГ-ын Онц хүнд  гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн  байна.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих