Ирэх онд хайлуур, жоншны экспортыг нэмнэ
ОХУ-ын Москва хотноо Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдлаа. Хуралдаанаар ирэх онд ОХУ-тай геологийн салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.
Тодруулбал геологийн нөөцийн мэдээллийн салбарт хамтран ажиллах чиглэлд Монголын геологийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Мэргэжлийн их, дээд сургуулиудад бэлтгэх аж. Мөн “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааг сайжруулж, хайлуур, жоншны экспортыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахаар тохирчээ.
ugluu.mn
URL: