Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 30/
Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 28. Эрхтний тэнгэр одтой нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Идэх. Шүтэн барилдлага Сансар. Наран 08.44-д мандаж, 17.06-д жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Бэлэн мөнгө зээлэх эсвэл эд хөрөнгөө бусдад хэрэглүүлэхээс татгалз. Хэрвээ чи магадгүй хийсэн зүйлдээ дараа гэмших юм бол холигдмол бизнесийн зугаатай энэ оройн үр дүн нь тааламжтай шинэ холбоог бий болгоно. Тэгвэл үүсэх асуудал болгонд бодитой ханд. Хэрвээ чи олуулаа баярыг тэмдэглэхээр төлөвлөсөн бол гайхалтай хөгжилтэй байх болно. Хэрвээ чи найз нөхдийнхөө харилцааг байгуулсан бол урам зоригтой болж чиний ажлыг батлах ба чиний сайхан амьдралд урам зориг өгнө.
Хумхын орд (1/20-2/18): Сайн өдөр. Хувийн зан чанар, биеэ авч явах байдал, хувь хүний чадвараа хөгжүүлэх хүсэл нь илүү амжилттай, биеэ даасан байдлыг бий болгоход туслана. Ухаалагаар өөрийгөө төсөөлөх нь таныг илүү бүтээлч болгоно. Нөхцөл байдлыг сайтар анхааран үз. Бусдыг таны өмнөөс ярих, аашлахыг нь бүү зөвшөөр.
Загасны орд (2/19-3/20) Сэтгэл догдолсон өдөр. Өнөөдөр орчлон ертөнц эерэг хүчийг дамжуулна. Эвдэрсэн тоног төхөөрөмж зовлон эсвэл бүх л саатсан хэв маягийг сайнаар шийдэхэд тохиромжтой. Ердийнхөөс илүү эрч хүчийг мэдрэх болно. Гэр бүлийн нууцууд задарна. Гэвч энэ нь чамд ашигтайгаар эргэнэ. Загасны ордныхны удирдлагын чанарууд гэрэлтэх ба өөрийн эрх мэдлийн байдлыг үүсгэж чадна. Энгийн эсвэл албан ёсны хүмүүсийн дунд орох эсэх нь магадгүй хүндэтгэл олох эсвэл ойр дотны хэн нэгэнд таалагдана. Гэр бүлийн түүхийг хайж эхлэх нь маш гайхалтай өдөр болно.
Хонины орд (3/21-4/19): Энэ өдөр гүйцэтгэхээр төлөвлөсөн хамаг ажлаас болж алжааж болзошгүй. Танил тань буцааж өгөхөд хүндрэлтэй өрийн тухай сануулж мадэх юм. Авсан үүргээ сайн биелүүлж өрөө цаг тухайд нь өгч, төлбөрөө дор бүр нь хийхийг хичээж бай. Гэр орныхон, айл хөрштэйгөө харьцахдаа биеэ барьж байхгүй бол харьцаагаа сэргээх гэж удна. Чухал бичиг баримт бэлдэх хэрэгтэй.
Үхрийн орд (4/20-5/20): Гэрэл гэгээтэй өдөр. Та хүмүүс таны төрөлхийн энэрэнгүй байдал бүтээлч чавдварыг тань хэр их үнэлдгийг ойлгож эхэлнэ. Энэ таны өөрийгөө хэрхэн анхаардаг байдлыг өөрчилж өөрийгөө үнэлэх байдлыг тань өсгөнө. Хүмүүст өөрийн амьдралын түүх, тохиолдсон адал явдлаа ярихад яг таарсан өдөр. Өөрийнхөө тухай бичин сэтгүүлд хэвлүүлэх нь жинхэнэ төгс арга. Үхрийнхэн та нар ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж чадах ба үйл ажиллагаа бүрээс мөнгө хадгалж чаддаг тань гайхалтай.
Ихрийн орд (5/21-6/21): Холимог өдөр. Замбараагүй өдөр байх бөгөөд танд үр дагавар амжилт хослоно. Таны санаагаа сайтар илэрхийлдэг чадвар тань хүмүүстэй харилцахад ялангуяа хөгжим зохиоход илт харагдана. Учраа олохгүй байгаа хэн нэгэнд түрүүлж өөрийн бодлыг санал болго. Та тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Таны чадвар буулт хийхэд хүрч хязгаарлагдана. Таны удирдах ур чадвар өндөр байлаа ч ая эвийг нь олж хүчээ гаргаж байж та амжилттай үр дүнд хүрнэ. Амьдралын чухал хэрэгцээт зүйлс, ахуйн цахилгаан хэрэгслүүд эвдэрч хагарах тул нөөц төлөвлөгөөгөө хэрэглэ.
Мэлхийн орд (6/22-7/22): Мэдээлэл ож авах оюун бодлоо цэгцлэхтэй холбоотой өдөр. Өнөөдөр шинэ санаа дэвшүүлэх зоримог шийдвэр гаргах нь тийм ч таатай үр дүнд хүргэхгүй. Тиймээс аливаад идэюхийлэн оролцох төлөвлөгөө зохиохоос татгалз. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Зүүд зөнтэй биелэх магадлал өндөр байна. Амьдралаа олон өнцгөөс харж дүүнийг дагаж мөрдөх хүч орох өдөр. Мөн хайр дурлал гоо сайхандаа сэтгэл хангалуун байж чадна. Өнөөдөр эдийн засгийн болон бизнесийн сонирхлоо тэлэхэд таатай өдөр байна.
Арслангийн орд (7/23-8/22): Сайн өдөр. Таны ажил хэрэг, харилцааны бүсэд од гаригуудын мөргөлдөөн болж байгаа учраас арслангийнханыг биеэ барьж, хянамгай, тайван, зөөлөн арга барилтай байхыг анхааруулж байна. Багш юм уу найздаа өөрийнхөө үзэл бодлыг батлах хэрэгтэй нэгэнд амжилт ирэх магадлалтай. Хэрэв та мэтгэлцээнд оролцох багийн гишүүн бол эерэг хариу үйлдэл, үр дүнд найдаж болно. Үгнүүд дотроос нь ундрах тул зохиолчдын бүтээмж нэмэгдэнэ. Гэрийн даалгавар хийх ёстой оюутнуудын хичээл зүтгэлийнх нь үр дүн таатайгаар гайхшруулна.
Охины орд (8/23-9/22): Найдвар дүүрэн өдөр. Өнөөдөр түр амсхий. Өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьж магадгүй. Өөрийгөө хүний хэрээс хэтэрсэн нэгэн гэж бодох нь нэг хэрэг боловч амьдрал төсөөлснөөс илүү хүнд байх нь бий. Хүнд шаргуу ажиллахын хажуугаар түр амсхийх цаг гарга. Мөрөөдлийнхөө ажилд орох юмуу нэр хүндтэй коллеж их сургуульд элсэх өргөдөл өгнө. Энэ өдрийг ашиглан сонголт хийхдээ сайтар эргэцүүлэн бод. Оройны чухал уулзалтанд заавал очоорой.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Аятайхан өдөр. Та хувийн ажил, албан тушаалын үүрэгт ажлаас болоод хайртай хүнээ хайхрахгуй орхисон бол одоо дутагдлаа засах цаг тань болжээ. Гэнэтийн бэлэг барих онцгой төлөвлөгөө боловсруулан түүндээ дотно бөгөөд энхрий ханд. Мөн ухаалаг тогтвортой байгаа үед энэ нь зугаа цэнгэлийг авчирдаг. Уян зөөлөн чадварыг авах нь зайлшгүй хэрэгтэй. Шинэ төслөө орчин тойрондоо хэрэгжүүлэхэд амжилттай байж чадна. Гэвч зөвхөн жинлүүрийнхэн амиа бодсон хэн нь хуучраад явах болсон хэн нь шинэ зүйл агуулж байгаад бэлэн байдаг.
Хилэнцийн орд (10/23-11/21): Таныг сорих өдөр. Мэдээллээ бэхжүүлж авах өдөр. Энэ нь таны өмнө томоохон ирээдүйг нээж өгнө. Та санаа бодлоо нэгтгэж болно. Аялал, усан засал, биеийн дасгалд сайн өдөр. Архины хэрэглээ болон хэт их өөх тостой хоол идэхээ хоригло. Хэрвээ танд илүү мэдээлэл хэрэгтэй бол тэтгэврийн мэргэжилтэнтэй уулз.
Нумын орд (11/22-12/21): Таны удирдлага солигдсоноос амжилтад хүрэхийн тулд шинэ мэдлэг шаардагдаж болзошгүй. Хэт өндөр шаардлага бусдад бүү тавь. Үг дуугүй захирагдаж хийсэн ажлаа тоочиж байхыг бүү шаард. Ингэх нь танд таагүй зүйл авч ирнэ. Маргааш гэж өдөр байхгүй мэт мөнгөө бүү хийсгэ. Ганц бие нумынхан өөрийн сонирхдог хүнээс тэс өөр хүнд татагдах болно. Оройг аль болох олуулаа өнгөрөөхөөр төлөвлө.
URL: