Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нараас болж цалингүй аавын хэдэн хүүхэд баярлаж чадахгүй бол?
Хөрөнгөтэй хүний хөнжлийг сөхөж айлын нөхөр булааж суучихаад Монголын хамгийн баян эмэгтэй болно гэж хөлөө жийх Т.Баясгалан хатагтай үнэхээр ч хүссэн бүхнээ авч чадсан. Гэхдээ шунал гэдэг хязгааргүй, ялангуяа эмэгтэй хүний шунал дуусахгүйгээс хойш дуучин нэрээ дордуулж мөнгөний машин нөхрийнхөө салдаггүй сахиул нь болчихсон Т.Баясгалан гэрийн эрх муур шиг л хошуугаа унжуулж хүссэн бүхний салгаж чаддаг аргатай эхнэр гэнэ лээ.
Тийм ч болохоороо элдэв сул мөнгө, энд тэндхийн тооцоо дансанд Кёкүшюзан Д.Батбаярын эрх эхнэрийн оролцоо заавал байх бөгөөд Т.Баясгалан хатагтай ажилчдынхаа цалин бодох болохлоор “ажилласан хоног, тасалсан цаг” гээд хумсаа мэрээд суучихдаг харамч зантай нэгэн гэдэг. Харамч хатагтайн өөдгүй зангаас болж тэдэнд зүтгэсэн хэдэн хүн хөдөлмөрөө мөлжүүлж өнгөрснийг мэдэхгүй ч өөрсдөө үр хүүхэдтэй эцэг эх хүн байна баяр болох гэж байхад барилгын ажилчдын хөлсийг өгчихмөөр л санагдах юм.
Нялх хүүхдээ гэртээ түгжин байж цаг наргүй ажилласан ажилчныхаа хөлсийг өгөлгүй хэл амаар доромжлон хөөсөн тухай мэдээлэл Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нарын инээд алдсан зурагтай хамт цахим ертөнцөөр явах болсон. Олны танил гэр бүлийн хоёрын захилгаар босч буй Зайсан хороолол дахь таван давхар барилга гэрээний дагуу хөрөнгөгүй болсноос барилгын ажилчид хөдөлмөрийнхөө хөлсөө авч чадалгүй сохор цоос ч үгүй хоосон хөөгдсөн.
Энд тэнд барилга босгож яваа эд хөрөнгөтэй нэгэнд бол зарагт ороод байх их хэмжээний мөнгө биш ч гэсэн нүүрсээ зөөж, усаа түрж яваа эгэл бор амьдралд нэг сая дөрвөн зуун мянган төгрөг гэдэг нэлээд хэдэн хоногийн хоол залгах мөнгө баймаарсан. Ядаж байхад баяр болох гэж байдаг. Юутай ч Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нараас болж цалингүй хоцорсон аавын хэдэн хүүхэд баярын бэлэг, бялуу чимэггүй шинэ оноо гаргах бол?
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: