Эмэгтэй гишүүд одоо л дуугарч байна
Саяхан Г.Алтанхүүд зодуулж амиа алдсан 21 настай бүсгүй Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлт олон нийтийн дургүйцлийг дахин төрүүлж, хэвлэл мэдээллээр энэ тухай бичиж байна. Тодруулбал энэ сарын 16-нд гарсан шүүх эмнэлэгийн дүгнэлтэд талийгаачийг цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй гэж дурдсан юм.
Хэт нэг талыг барьсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй Талийгаачийн гэр бүлийнхэн санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, АТГ-т шалгуулахаар болсон. Энэ талаар УИХ дахь эмэгтэй гишүүд шүүх эмнэлэгт шаарлага хүргүүллээ. Эмэгтэй гишүүд энэ хэргийн талаар шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр их цочирдсон гэдгээ ч хэллээ.
URL: