Хүчин гэмт хэрэг

index0040404Гэмт этгээд хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх зэргээр хүч чадал, эрх мэдэл, нөхцөл бололцооныхоо давуу байдлаа ашиглаж, хохирогчийг өөрийн эрх мэдэд байлгаж бэлгийн хавьталт хийхийг хүчин гэнэ. Хүчин:
-Хүний эрх, эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг мөн
-Хүчирхийллийн үйлдэгчийн энэ үйлдэлд өршөөл уучлал байх ёсгүй
-Гэмт хэрэгтэн зохих ял шийтгэл хүлээх ёстой
-Гэмт этгээдийн хүсэл сонирхлын дагуу хийгддэг үйлдэл

Хүчирхийлэл үйлдэгч хэн бэ?
Хүчингийн гэмт хэргийг зөвхөн танихггүй хүн тохиолдлоор үйлддэг бус, ихэнх тохиолдолд хүмүүс урьдчилан нарийн төлөвлөн үйлддэг бөгөөд 90-99 хувь нь эрчүүд байдаг нь судалгаанаас харагдаж байна.
Хүчирхийлэл үйлдэгч танихгүй хэн нэгэн бус, таны танил ойр дотныхон болон төрөл садан аав, ах, анд найз, эр нөхөр хэн ч байж болно. Гэмт хэрэгтэн энэ үйлдлээс зөвхөн бэлгийн таашаал авахдаа бус, эмэгтэй хүнийг өөрийн эрх мэдэлдээ байлгахын хүсэж үйлддэг учраас тэд зөвхөн хүч хэрэглэж бус залилах, хууран мэхлэх, итгэл эвдэх, айлган сүрдүүлэх, биеэ хамгаалах боломжгүй буюу чадваргүй байдлыг ашиглах, аливаа хэлбэрээр эрхшээлдээ байлгах зэрэг олон аргаар хохирогчийг эрх мэдэлдээ оруулдаг байна.

Танд хэн тусалж чадах вэ?
Та өөртөө тусалж чадна. Та хэн нэгэнд хандахаас эмээн өөрт тохиолдсон зовлонг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрснөөр гэмт хэрэгтэйн ял шийтгэлгүй хоцорч, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх боломжтой болох болно. Иймд:
-Өөрт тусалж чадах хэн нэгэнд халдлагад өртсөн тухайгаа айж эмээж эргэлзэж тээнэгэлзэлгүй хэлж тусламж хүсээрэй.
-Гэмт хэрэгтний заналхийллээс бүү айж эмээ, та хамгаалалтанд байх болно.
-Таны биед гэмт хэрэгтний үлдээсэн ул мөр болох үрийн шингэн, шүлс, цус зэрэг нь хэргийн хамгийн чухал нотлох баримт байдаг учраас усанд орж, угааж арилгалгүй цагдаагийн газарт хандаарай.
-Гэмт хэрэгтний бие эрхтэн, үг яриа, зан байдлын содон тэмдгийг ажиглаж тогтоохыг хичээгээрэй.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих