Үл хөдлөх хөрөнгийн тооллогоор нийслэлийн төсөвт 2,4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын дарга нарын хамтарсан  захирамж, тушаалаар  анх удаа  нийслэл дэх үл хөдлөх эд хөрөнгийн үзлэг тооллого хийх, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг өнгөрсөн сард зохион байгуулсан байна.
Үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сантай болсноор далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж зохион байгуулах ажлын хэсгээс үзэж байсан юм.
Өнөөдөр энэхүү ажлын бодит үр дүн гарч нийслэлийн төсөвт 2,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинээр 1644 ажлын байрыг илрүүлэн бүртгэжээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын  захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулсан, татварын бааз суурийг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бий болгох ажилд идэвх зүтгэлтэй ажилласан нийслэл, дүүрэг, хороодын ажлын хэсэг, ажилтнуудыг урамшуулан шагналаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих