Хамтран амьдрагчаа хөнөөсөн залууд 24 жилийн ял оноов
Өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд амьдардаг Б.Түвшинтөгс хамтран амьдрагч М.Болормааг 18 удаа хутгалж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарч байсан билээ. Уг хэргийг энэ сарын 19-нд Сум дундын шүүхээр шийдвэрлэжээ.
Б.Түвшинтөгс Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар ялласан бөгөөд түүнийг 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорихоор болсон байна.
Эх сурвалж:
URL: