Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 5 бялууны үйлдвэр, 7 нийтийн хоол үйлдвэрлэл, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 аж ахуйн нэгжид шалгалт хийлээ.
Худалдааны газруудад бүтээгдэхүүний шошгын шаардлага хангахгүй Солонгос, Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байгаа бол бялууны хувьд үйлдвэрлэсэн огноог урьдчилан тавих, бялууг өөр нэрийн бүтээгдэхүүний хайрцганд савлах, мөн хаяг байршил тодорхой бус байх зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.
Иймээс ард иргэдэд сэрэмжлүүлэн хэлэхэд хаяг шошго нь тодорхой бус, хувь хүний гар дээрээс болон хадгалалтын горим зөрчигдсөн газруудаас түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Мөн хүмүүсийн сайн мэдэх салют буюу приотехикийн хэрэгслийг худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
URL: