Дуучин Т.Дэлгэрмөрөн хар тамхи хэтрүүлэн хэрэглэж эмнэлэгт хүргэгдсэн үү?
“Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн өчигдөр буюу 12-р сарын 26-ны орой нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт саатуулагджээ. Тэрээр саатуулагдах үедээ автомашиндаа хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан талаарх мэдээлэл тархсан байна.
Цагдаагийн ажилтнуудын анхны үзлэгээр тэрээр мансуурсан байдалтай нь тогтоогдсон бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дуучин Т.Дэлгэрмөрөн мансуурлах бодис хэтрүүлэн хэрэгэлэсэн байж болзошгүй, биеийн байдал муу байсан учраас харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн” гэсэн мэдээлэл байна.
Хэрвээ Т.Дэлгэрмөрөн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үнэн гэж тогтоогдвол Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой тэмцэх тасагт шилжүүлэн шалгаж эхлэхээр болж байгаа юм.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: