Гурав дахь Улаан ном хэвлэгдлээ

64c10f_2102_x320Монгол Улсын гурав дахь Улаан ном хэвлэлтээс гарсныг өчигдөр танилцууллаа.

Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр нийт 2000 хувь хэвлэгдсэн шинэ Улаан номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал, 95 зүйлийн дээд ургамал, таван зүйлийн хаг, 11 зүйлийн хөвд, зургаан зүйлийн мөөг, 13 зүйлийн замаг шинээр оржээ.

Энэхүү номыг бүх сургуулиудад тараах юм байна.

Устаж, ховордож буй амьтан, ургамлыг Улаан номонд оруулсанаар нөөц нь сайжирч, тоо толгой нь нэмэгдэх өндөр ач холбогдолтой билээ.


URL:

Сэтгэгдэл бичих