“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны аав “Цэнхэр Залаа” дөрвөл ятгачны нэг Ж.Батсайхан таалал төгслөө

 

 

“Цэнхэр залаа” буюу цаг агаарын мэдээний хэмнэлттэй хөнгөн аялгууг чихнээ хоногшуулсан дөрвөн эрэгтэй ятгачны нэг,  “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч, Монголын рок попын урлагийн үндсийг тавьсан “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны аав Ж.Батсайхан хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусийг үзүүлжээ.

Сity” дээд сургуулийн Эстрад хөгжмийн тэнхмийн багшаар ажиллаж байсан, дэд профессор Ж.Батсайхан гуай Монголын рок попын ертөнцөд томоохон байр эзлэж байсан түүний оруулсан хувь нэмэр далай шиг арвин. Тэрээр жинхэнэ удам залгасан урлагийн хүн байсан бөгөөд төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт Г.Жамъян агсны хүү бөгөөд Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг байсан билээ.

Ийнхүү урлагийн тэнгэрт сүүдэр татуулсан гунигт мэдээг хүргэж байгаа ч сонсогч олны сонорыг мялааж олон арван бүтээлээ сэтгэлдээ шившиж туурвисан Ж.Батсайхан таны авъяас бүтээл, алдар нэр Монгол түмний дунд мөнхөрөн үлдэх болтугай. Таны эргэн төрөх зам мөр саадгүй дардан байг хэмээн гүн эмгэнэл илэрхийлэе.

niciton

 


URL:

Сэтгэгдэл бичих