Эдийн засаг бууралттай үед ажилчдын халаа сэлгээг хэрхэн тогтворжуулах вэ?

 “Би гарлаа!”

Та энэ хоёр үгийг их хямралаас хойш сонсоогүй ч байж болох юм.
Ажилчид тогтворгүй байх нэг шалтгаан бол ажилчдын аз жаргалгүй байдал юм. Эдийн засгийн бууралтын үед татвар татаас, цалин урамшуулал ч хүндхэн  тусч компаниуд оршин тогтноход бэрхшээлтэй болж ирдэг учраас ажилчид ажилгүй болж, хөдөлмөр эрхлэлтийн завсрын үе үүсдэг.

Ажилчдын сэтгэл хангалуун байдал болон мөсөн уулын талаарх зөвлөгөө
Ажилчдын сэтгэл ханамжийн анхан шатны түвшнийг 1987 оноос хэмжиж эхэлсэн байдаг. 5 ажилтны 4 нь хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний эрхийн менежментийн нэгэн байгууллагын судалгаагаар одоогийн ажил олгогчоо орхихоор төлөвлөж байдаг гэсэн байдаг.
Энэ шалтгаанаас болж мөсөн уул томорч эхэлдэг. 2008 оноос эдийн засаг сайжирч эхэлнээс хойш хөдөлмөхийн зах зээл сайжирч, ажилтны халаа сэлгээ их болсон. Бизнесүүд шинэ эдийн засгийн бууралттай тулгарвал ажилчдын халаа сэлгээ нэмэгдэж, ур чадвартай ажилчдаа алдаж эхэлдэг.
Тэдгээр бизнесийн хувьд тулгарах аюул заналыг танин мэдэхдээ хэлдэг зүйл нь ажилтны үнэнч байдалд анхаарал хандуулж, “Бид шилдэг хүмүүсээ алдахгүй хадгалахын тулд юу хийж чадах вэ?” гэсэн асуудал юм.
Гэхдээ анхаарахгүй орхигдуулдаг бас нэг зүйл бий. Ажилчдын халаа сэлгээ нь эрсдэлтэй хэдий ч нөгөө талаараа боломжийг олгодог.
Энэхүү давалгаа нь сайн хүмүүсийг ч байраа солиход хүргэдэг. Эерэг сэтгэлгээтэй ажил олгогчид чадварлаг ажилчдыг өөртөө үлдээж, тэднийг байршлаа солиулахгүй байж, капиталжуулж байдаг. Тиймээс энэ асуулт  зөвхөн “Бид шилдэг хүмүүсийг хэрхэн хадгалах вэ?” биш “”Тэднийг хэрхэн татах вэ?” гэдэг асуулт юм.

Зөвхөн шилдэг ажил горилогчдыг татах биш, тэдний сонирхлыг тат.
Энэ бол асуултын хариулт. Зөвхөн шилдэг ур чадвартай ажилчдыг татахыг хичээх биш, тэдний сонирхлыг ч бас татахыг хичээ. Хүмүүс танай байгууллагад ажиллахыг хүсдэг болох сэтгэл хөдөлгөсөн зүйлийг бий болго.
Үүнийг шийдвэрлэхэд ярвигтай  боловч дараах энгийн ойлголтонд үндэслэдэг. Ажил горилогчид бол харилцагчид гэсэн үг бөгөөд тэднийг хүндэлж байх хэрэгтэй. Шилдэг компаниуд харилцагчийн туршлагыг анхааралтайгаар бий болгож, хэрэглээний сонирхлыг хөгжүүлдэгтэй адил ажил горилогчидтой ч бас тэгж харилцах ёстой юм.
Илүү өвөрмөц ажил горилогчийн туршлагыг хэрхэн боловсруулж, ажлын байраа хэрхэн борлуулж, хүний нөөцөө амжилттайгаар бүрдүүлэх тухай дараах 5 алхмыг дурдаж байна:

Зорилгоо боловсруул. Хүмүүс ямар нэг том зүйлийн нэг хэсэг байх дуртай байдаг. Зорилгод чиглэсэн брэндинг бол ашиг орлого, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх, оршин тогтнох шалтгаанаа тодорхойлж байна гэсэн үг. Энэхүү брэндингийн хандлага нь олон ажил олгогч эзэд, ажил горилогчдын хувьд хүчтэй нөлөө үзүүлдэг байж болох юм. Хүмүүс өөрсдийнх нь амьдралд гайхалтай учир утга, зорилгыг бий болгох албан тушаалын боломжуудад татагддаг.

Боломжоо борлуул.Өвөрмөц брэндээ тодорхойлох нь хөдөлмөрийн маркетингийн стратегийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Танай байгууллагад ажилласнаар ямар онцлог, ялгаатай болохыг тодорхойлох зорилго чиглэл, компаний ерөнхий үзэл бодлыг боловсруулж, материал бэлтгэж, түүнийгээ ярь. Албан тушаал бүрийн зорилго, ач холбогдлыг тодорхойл. Ажлын байрны тодорхойлолтоосоо онцлог шинж бүхий ажил горилогчид чиглэсэн маркетингийн материал бэлд.

Чин сэтгэлээсээ анхаарал хандуул.Өнөөгийн электронжсон ертөнцөд хүмүүстэй нүдээр харилцаа тогтоож, хэн нэгэнд ганцаарчлан анхаарал хандуулахад хэцүү. Ярилцлага хийж байгаа хүмүүс утас, и-мэйл, смартфонд нь ирж байгаа текст мессэжинд хариу өгөх, ажилчидтайгаа уулзах гээд маш их ажилтай байдаг. Тэгвэл ажил горилогчоо илүү үнэ цэнэтэй, сайшаалтай байлгахыг хүсч байна уу? Та ярилцлага хийхдээ тэдэнд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. Нягт нямбай байж, нүдээр харилцаа үүсгэж, тэдний хэлсэн бүх зүйлсийг идэвхитэйгээр сонсож, хариу өг.

Анхааралтай харилц.Хэрэв  ажил горилогчдын санааг зовоох нэг зүйл байгаа бол цагаа олсон, тодорхой эргэх холбоотой байх хэрэгтэй.Резюме-ийг нь хүлээж авснаас хойш ажил горилогчидтой харилцах харилцаа дутмаг байдаг. Ажил олгогчид ажил горилогчидтой харилцах харилцаа дутмаг байдаг (технологийн боломжийг үл харгалзан) бөгөөд резюме-д бичигдсэн зүйлс болон хариу өгдөггүй хүний нөөцийн хэлтсүүдээс болж маш их асуудал үүсдэг. Энэ төрлийн байгууллагуудад ажил горилогчидтой харилцах харилцаанд илүү анхааралтай, эелдэг хандлагыг ашиглах боломжтой.

Сонсох харилцааг бий болго.Хэрэв та ажил горилогчтой харилцахдаа зөв дохиог илгээж байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Танай ажилд авах үйл явцаар дамжсан хэсэг бүлэг хүмүүсээс та харж болно. Хүний нөөц бүрдүүлэлтийн үр дүнг амжилттай байлгаад зогсохгүй танай шүүлтүүрт ороогүй сүүлийн үеийн ажил горилогчидтойгоо эргэх холбоотой байх хэрэгтэй. Ажил горилогчтой харилцахдаа тэдэнтэй нэг бүрчлэн эргэх холбоотой байх хэрэгтэй. Боломжтой үед нь татгалзах санал авсан өргөдөл гаргагч нартай ч харилцах хэрэгтэй. Танай шүүлтүүрт ороогүй өргөдөл гаргагч нартай ч эргэх холбоотой байх нь тэдэнд танай тухай үлдээх сэтгэгдлийг тасралтгүй үнэлж, хөгжүүлж байх  болно.

Маш олон компаниуд ажил горилогч бүртэй харилцах харилцаанд итгэл үнэмшилтэй маркетингийн боломжийг танилцуулах байдлыг орхигдуулж, хүний нөөц бүрдүүлэлтээ захиргаадсан сэтгэлгээгээр хийдэг.

Та харилцагчидтай харилцах харилцааг тодорхойлж, боловсруулдаг шигээ ажил горилогчидтой харилцах харилцааг боловсронгуй болгож, бусад ажил олгогчдоос ялгарах нь чухал. Ажилчидтайгаа үр дүнтэй харилцааг бий болгож чадвал ажиилчдын халаа сэлгээг тогтворжуулж чадна…

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК


URL:

Сэтгэгдэл бичих