Тоёота Пүрүс машин шатжээ

тоёота

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шувууны байр шатаж байна гэсэн дуудлагаар  Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад 25х50 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгатын 7 дугаар байрны айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 02:59 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 47 настай эмэгтэй, 33 настай эрэгтэй, 23 настай эмэгтэй нар цахилгаан зуухан дээрээ савтай зүйл залгаатай орхиж унтсан байсныг сэрээж утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь авран хамгаалсан байна.

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн замд машин шатаж байна гэсэн дуудлагыг 06:44 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад “тоёота Пүрүс 20″ загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Үүгээр зогсохгүй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн баруун талд согтуу хүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад 26 настай, эрэгтэй О  байсныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих