Япончууд порно сайтын хандалтаар хоёрт бичигджээ

2013 оны статистикээс харахад нэгдүгээр сард хүмүүс онлайнаар хамгийн олон удаа порно кино үзжээ.Харин наймдугаар сард зөвхөн насанд хүрэгчдэд гэсэн тодотголтой дээрх сайтууд хамгийн бага зочинтой байсан байна.

Дээрх судалгааг “PornoHub” сайтад нийтэлсэн байна. Тус сайтад нийтлэгдсэн статистик мэдээгээр дэлхийн өнцөг булан бүрээс порно сайтуудад давтсан тоогоор 14,7 тэрбум хэрэглэгч хандаж, 63 тэрбум удаа порно бичлэг болон кино үзсэн гэж гарчээ. Энэ нь цаг тутамд 1,68 сая хэрэглэгч насанд хүрэгчдийн сайтаар зочилдог гэсэн үг юм байна.

Түүгээр ч барахгүй бразиль болон мексик иргэд ес болон дөрөвдүгээр сард интернэтээр порно бичлэг үзэж “зугаацсан” гэсэн нарийвчилсан тоо баримт ч дурдагдсан байна. Үүнчлэн ийм бичлэг, киноны эрэлт хэрэгцээ даваа гарагт эрс нэмэгддэг бол ням гарагт эсрэгээрээ багасдаг гэсэн хачирхалтай боловч сонирхолтой дүн гарсан байна.
Гэтэл япончуудын насны хязгаартай сайтаар зочлох хандалт л ням гарагт нэмэгдэж, харин мягмар гарагт буурдаг байна. Мөн порно сайтаар хамгийн их зочилдог үндэстнээр америкчууд тодорсон бөгөөд тэд 10 минут тутамд дээрх сайтаар зочилдог гэж гарчээ.Харин Япончууд долоон минутын зөрүүтэй удаалжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих