Хятадууд Өмнөговь аймагт харх үүрлүүлжээ
Өмнөговь аймгийн төв дэх Баян багийн нутагт урьд өмнө харагдаж байгаагүй олон тооны харх үзэгдэх болсон нутгийн иргэд анх мэдээлжээ. Иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газрын ажилтнууд хамтран хархны үүрийг илрүүлсэн байна.
Гэтэл гэнэтхэн их хэмжээгээр гарч ирсэн хархнууд Баян багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаний ойролцоо үүрлэсэн байжээ.
Аймгийн Онцгой байдлын хэлтсээс тухайн газарт ажиллаж 31 хархыг хавх ашиглан устгасан бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд устгасан хархыг илгээн шинжлүүлэхэд хархны 60 гаруй төрөл байдгаас тэр дотроо хамгийн аюултайд тооцогддог “хар бор” харх гэдгийг тогтоожээ.
Хэдийгээр шинжилгээгээр хархнаас ямар нэг өвчин илрээгүй гэх мэдээлэл байгаа ч “хар бор” харх нь маш аюултай амьтан мал, амьтнаас хүнд халддаг 20 гаруй төрлийн халдварт өвчнийг биедээ тээж, тараадаг гэнэ.
Монголын нутгаас илэрч эхлээд байгаа нь эдгээр хархнуудыг “нутийн иргэдийг буйр сууцаас нь явуулахыг хүссэн хятад ажилчдын санаатай явуулга байж мэднэ” гэж Баян баг сумын зарим малчид үзэж байгаа юм байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hujaa nariin sanaatai ywuulga shv de huuh heregtei shijgiin ylaanuuudiiig