Н.Алтанхуяг сайдын бага хатан ихрүүдийг эргэжээ
Ихэр ботгыг ихэд билэгшээдэг монгол түмний дунд дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн нь сонин явдал болж цөөхөн монголчууд маань хэсэгтээ л ам дамжин ярих сайхан мэдээтэй болсон. Ихэр хүүхдүүдэд өгөх мөнгөн тэтгэмжийг тухай хууль байдаг ч энэ сайхан явдлыг хуваалцах гэсэн иргэд “байр” өгөх хэрэгтэй гэж санаа нэгдэж байгаа.
Юутай ч ихрүүдийг билэгшээсэн бэлэг сэлт, цэцгийн баглаа ар араасаа цуварч эрүүл мэндийн сайд, төрийн түшээдийн гэргий нар гээд эмнэлгийн үүд чөлөө болсон сурагтай. Өнөөдөр л гэхэд Ерөний сайд Н.Алтанхуягийн отгон гэргий, 56 насных нь хэнз үрийг төрүүлж өгсөн хатагтай Г.Сэлэнгэ ихрүүдийг эргэжээ. Энэ талаар “Ихрүүддээ эрүүл энхийг хүсэе.Монголын үрс маш олон болтугай” хэмээн эрхэм сайд жиргэсэн байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: