Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо

2278216ad1a421b2160f322ed1ee8abc_LУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэв.

 Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ренчинбазар, гишүүнээр Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, А.Өнөржаргал, Ж.Эрдэнэбилэг нарыг тус тус томилох Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Гарамгайбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Д.Ганбат нар танилцууллаа. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга Г.Даваажаргал, гишүүн Д.Цэцэгмаа, Б.Ганбат, Г.Цэцгээ нарыг чөлөөлөх асуудлыг давхар авч хэлэлцэв.

Шинээр томилогдож байгаа нэр дэвшигчид тус бүрээр санал хураахад,  Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ренчинбазарыг  82 хувь, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Амарсанааг 80 хувь, Д.Цэрэнбадамыг 80 хувь, А.Өнөржаргалыг  75 хувь, Ж.Эрдэнэбилэгийг 82 хувийн саналаар тус тус томиллоо.

Б.Туул

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих