Хайр хэзээ, хэрхэн яаж мөхдөг вэ?

73356145227638d47c2f71Бие биедээ харилцан дурласан амраг хосуудын хайр гэдэг анхны үеийнх шигээ мөнхөд үргэлжилдэггүй гэнэ. Бур тодруулж хэлбэл дурлалт хоёрын хайр хэзээ нэгэн цагт мөхдөг ажээ. Гал мэт дүрэлзсэн хайр битгий хэл, юм бүхэн эхлэлтэй бас төгсгөлтэй байдаг.
Хайр дурлалын эхний үе шат: Хайртын чинь бүх юм өөгүй сайхан, бас хэлсэн үг бүр нь уран цэцэн, хийсэн үйлдэл бүр нь ер бусын гайхалтай байх вий.
Хайр дурлалын хоёр дахь үе шат: Анхны дутагдал гарч ирнэ. Бас анхны шүүмжлэлийг сонсоно. Тэр үед магадгүй хүсэж мөрөөдөж байсан хүн маань биш байж гэсэн харамсал төрөх вий.
Хайр дурлалын гурав дахь үе шат: Хайр дурлал холдон холдсоор сэтгэл гэдэг маш өчүүхэн хэмжээгээр сүүлдээ төө, сөөм, алд, дэлмээр хөндийрч эхэлнэ. Хайртынхаа дэргэд байхад нэг л сонирхолгүй, эл хуль оргино. Харин гадуур хэсэж явбал хамаагүй сонирхолтой байх юм шиг санагдах вий.
Хайр дурлал ын дөрөв дэх үе шат: Хайртын чинь хийж буй бүх үйлдэл, хэлж ярьж буй зүйл, үг яриа нь, уурлаж инээх нь ч хүртэл утгагүй тэнэг санагдана. Урьд өмнө нь огт анзаардаггүй байсан санамсаргүй жижиг алдаа нь ч хэрүүлийн үндэс болох вий.
Хайр дурлалын тав дахь үе шат: Хайрт чинь ердөө л ашиг хонжоо хайсан хувиа хичээгч нэгэн байсныг таних болно. Хайрыг чинь татаж байсан өнөөх л сайхан зан чанар, бэлэг сэлт, хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай мөч бүхэн чинь залуу насны төөрөгдөл мэт санагдах вий.
Хайр дурлалын зургаа дахь үе шат: Хайрт чинь хайрыг чинь булаахаа аль хэдийнэ болино. Урьд өмнө нь ийм хүнтэй огт учирч байгаагүй юм шиг нэг л хачин санагдах вий. Ингэээд таны дурлал хаана явна вэ?


URL:

Сэтгэгдэл бичих