Тэтгэвэрийн нэмэгдэлээ хүлээсэн иргэд ахиад нэг жил хүлээнэ

 

ea677f_1846_x320

Ардчилалын ачаар ажилгүй, сургуульгүй болж хохирсон иргэдийг харж үзэх шалтгаанаар нийгмийн даатгалын санд ажилласан жил, тэтгэврийн  шимтгэлийг нөхөн тооцох нэртэй  хууль гаргаж нэлээдгүй  хэмжээний мөнгө хуримтлуулаад авсан. Хуулийн тухай хэсэгтээ тайлбарласан С.Эрдэнэ сайдын санаачилга ч амжилттай хэрэгжсэн.

Хаваржин, зунжин бүр улирал дамнаж сүүл нь харагдахгүй  их оочер дараалал болсон дээрх ажил нийгмийн даатгалын ажилтнуудыг хэсэгтээ л толгой өндийх завгүй жинхэнэ ажилтай болгосон. Үүний дүнд нийтдээ 41 мянга орчим иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж нэг ёсондоо нэмэгдэл авахаар болсон.

Хуулийн дагуу хугацаа дуусч он гараад нэмэгдэл бодох талаар сураг байсан ч харамсалтай нь ахин нэг жил хүлээх хэрэгтэй болжээ. Эрт тэтгэвэрт гарсан гэгддэг 41 мянга орчим иргэдэд 2015 оноос тодорхой хэмжээний тэтгэврийн нэмэгдэл очих гэнэ . Эдгээр иргэдийн 82 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ажилласан хугацааг нь нөхөн тооцох бүртгэлийн ажлыг 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлж, ажилласан хугацааны нэмэгдлийг баталгаажуулсны дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн нэмэгдлийг олгохоор болжээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих