Өмнөд Судан руу нэмэлт хүч илгээнэ

ЖУБА. /Reuters/. Өмнөд Суданд газар авч буй хүчирхийллээс энгийн номхон иргэдийг хамгаалахын тулд тус улс руу илгээж буй НҮБ-ын энхийг сахиулагчдын тоог ойролцоогоор хоёр дахин нэмэх төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал нэгтэйгээр баталлаа.

15 гишүүн улстай Аюулгүйн Зөвлөл тус улс дахь НҮБ-ын хүчинд үүрэг гүйцэтгэж буй 7500 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчийн тоог нэмж, 14 мянга орчим болгох төлөвлөгөөг мягмар гарагт баталсан байна.
Өмнөд Суданы олон иргэн НҮБ-ын энхийг сахиулах ангиудын баазуудад толгой хоргодож байгаа аж.

montsame.gov.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих