Гепатитийн вакцинаас болж долоон хүүхэд нас баржээ
Хятадын Шинжаан хотод “Shenzhen Kangtai”В гепатитаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн долоон хүүхэд нас барсан байна. Гэхдээ вакцин үйлдвэрлэгч компани хүүхдүүдийн үхэлд буруугүй хэмээн үгүйсгэж байгаа аж. Тэдний мэдэгдэж буйгаар үйлдвэрлэсэн тарилга нь ямар ч асуудалгүй ажээ. Мэдээж Шинжаан хотын захиргаанаас энэ хэрэг дээр өөрсдийн мөрдлагийг явуулж эхэлсэн бөгөөд дээрх компанийн вакциныг ашиглахыг хоригложээ. Дашрамд дурдахад долоон хүүхдийг үхэлд хүргэсэн гэх дээрх компани байгуулагдаад удаагүй, үйлдвэрлэлийн хэмжээ ч бага аж. Берзникад 11 дүгээр сарын дундуур гурван настай охин мөн ийм шалтгааны улмаас амиа алдсан билээ.
Вакциныг бүх нийтийн дархлаажуулалтын аяны хүрээнд 10 дугаар сарын 24-нд хийлгэсэн бөгөөд 11 дүгээр сарын 14-нд охин гэнэт өндөр халуурч, түргэн дууджээ. Ингээд эмнэлэгт хүргэгдээд хоёр хоногийн дараа амьсгал хураажээ. Үхлийн шалтгааныг дархлааны болон эндокринны тогтолцоо суларснаас үүдэлтэй үрэвсэл хэмээн тогтоосон аж. Үүнээс болж охин зүрхний дугтагдалд орж нас барсан байжээ.
URL: