Энэ онд олныг цочирдуулсан хэргүүд

527-1387943571527-1362363865indexЭнэ онд олныг цочирдуулсан аймшигт хэрэг цөөнгүй гарсан. Тэр дундаа хүний амь насыг хөнөөсөн хэрэг нэлээд гарсан юм. Тухайлбал, Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Хэргийг түүнтэй хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Ц.Туяа гэгч үйлдсэн юм.
Тэрбээр гэр бүлийн маргаанаас талийгаачаас Э-гээс Ц.Туяа эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор талийгаач эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн. Ц.Туяа талийгаач Э-г хөнөөхөөр эртнээс төлөвлөсөн бөгөөд түүнийг гэрлүүгээ орохоор найман давхрын лефтнээс буухад нь ийнхүү хөнөөсөн юм. Энэ хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд нээлттэй болсон боловч Ц.Туяагийн өмгөөлөгч Э.Ганбат Б.Одонтунгалаг өмгөөлөгч өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн шалтгаанаар хойшилж байсан юм.
Дараагийн шүүх хурал нь ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж Ц.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3,91.2.12-т заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгзэр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ял ногдуулсан юм. Харин ар гэрийнхэн өнгөрсөн лхагва гаригт Дээд шүүхэд хандсан байна.
Г.Бошигтын ялыг хэвээр үлдээсэн юм
Г.Бошигт өнгөрөгч хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан билээ. 71 настай Г.Бошигт нь архидан согтуурсан үедээ өөрийн хүү 43 настай Хангарьдтай маргалдаж цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон. Хүүгээ хөнөөсөн Г.Бошигт нь нэг хэсэг МоАХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 1996-2000 онуудад Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулж байсан юм.
Хохирогч Б.Хангарьд асан нь Англи, Орос хэлний орчуулагч нэгэн байжээ. Хүүгийнхээ амийг хөнөөсөн Г.Бошигт анхан шатны шүүхээс арван жилийн ял авсан. Тэрээр дээд шүүхэд заалдсан. Үүний давж заалдах гомдолыг өнгөрсөн лхагва гаригт хэлэлцэж анхан давж заалдах шатны шүүхээс оноосон арван жил, нэг сарын хорих ялыг хэрвээр нь баталсан юм. Г.Бошигт нь хэрэг үйлдэх үедээ согтуу байжээ.
Хүүхдээ хөнөөсөн эх сэтгэцийн өвчтэй байжээ
Харамсалтай гэхээс илүүтэй аймшгийн хэрэг гарсан. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд гурван настай хүүхдээ төрсөн эх нь заазуурдаж зэрлэгээр амийг нь хөнөөсөн. Ямар учир шалтгаанаар хүүхдээ хөнөөхөн тодорхой бус. Тэрээр Төв аймгийн Батсүмбэр сумын Г.Төмөрбаатар гэдэг айлд туслах малчнаар ажиллах гэж очисныхоо дараа хүүхдийнхээ толгой заазуурдаж хөнөөсөн аж. Хүүхдээ хөнөөсөн Ж өрх толгойлсон, сэтгэц нөлөөлөх өвчтэй байсан аж.
Хорин нэгэн настай эмэгтэй элэгний өвчтэй байсан гэсэн дүгнэлт гарсан байна
Хорин нэгэн настай эмэгтэйг найз залуу нь зодож амь насанд нь хүрсэн нэгэн хэрэг гарсан. Талийгаач эмэгтэй сургуульд сурахаар хөдөөнөөс хот руу орж иржээ. Сургуулиа төгсөөд ажил хийж байгаад Алтанхүү хэмээх залуутай танилцаж хамтран амьдарч эхэлсэн байна. Харгис найз залуугийнхаа гарт амь насаа алдсан талийгаач өмнө ч гэсэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт маш их зодуулсан байдалтай хүүхэн залуу хоёртой ирж байсан гэнэ.
Эмч нар энэ эмэгтэйн гэр бүлд мэдэгдэж гэр бүлий нь хүнийг дуудах хэрэгтэй гэхэд гэр бүлийнхэн гээд байх хүмүүс байхгүй хэмээн хэлсэн аж. Түүний таван цулын эрхтхэн бүгд бяцарсан, цөс нь бүх биеэр тархсан байсан аж. Хорин нэгэн настай охиныг амийг хөнөөсөн Алтанхүүг ар гэрийхэн батлан даалтад гаргах хүсэлтээ хууль хяналтыханд гаргасан боловч ноцтой хүн амины хэргийн сэжигтэн шүүх хурал хүртэл цагдан хорих хуулийн заалттай аж.
Талийгаач эмэгтэйг элэгний хорт хавдартай гэсэн онош гарсан байна. Харин зодуулсан шарх, сорвин хөнгөн гэмтэлтэй гэж гарчээ. Талийгаач охины ар гэрийнхэн өнөөдөр эмнэлгийн дүгнэлтийн талаар мэдээлэл хийх юм байна.
“Тэрэлж” зочид буудлын усан бассейнд амиа алдсан хүүгийн талаархи мэдээллийг гурван хоног нууцалсан юм
Монголын хамгийн тансаг зэрэглэлийн гэгдэх “Тэрэлж” зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг энэ сарын 3-ны өдөр болжээ. Хэргийг “Тэрэлж” амралтын газрынхан ихэд нууцалж байгаа юм. Асрагчийнхаа хамт усан санд тоглож байсан дөрвөн настай А Монголын томоохон бизнесменийн хүү аж.
Хэрэг гардаг өдөр ням гариг байсан бөгөөд “Тэрэлж” зочид буудлынхан байнгын үйлчлүүлэгчдэдээ онцгой хямдрал зарлаж, үйлчилгээний төлбөрөө нэг хүний хоногийн 60 мянган төгрөг болгон хямдруулж, үүндээ саун, бассейн, зоог зэргийг багтаасан байжээ. Тухайн өдөр талийгаач хүү асрагчийнхаа хамт байсан аж. Хүүгийн асрагч Филиппин улсын иргэн бөгөөд Монголд ирээд жил гаруй болж байгаа юм байна.
“Тэрэлж” зочид буудлын бассейн асрагч, хүү хоёрын хувьд байнга очдог, тоглоомын талбайны нэг хэсэг нь аж. Асрагч, хүү хоёр гэрийнхнийгээ иртэл усанд тоглохоор бэлтгэж, хүүг бассейны орчимд үлдээгээд хөвөгч авчрахаар цааш явах хооронд лүү усанд унаж, осолджээ. Харин асрагч хүүг уснаас гаргаж, тусламж дуудсанаас хойш хэсэг хугацааны дараа буудлын үйлчлэгч, бассейны зааварлагч багш, аврагчид ирсэн байна. Тэднийг ирэхэд хүү аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Дөрвөн настай хүүгийн осолдож амь насаа алдсан бассейны урт 23 метр, гүн нь 1.30-1.80 метр бөгөөд хүүхдийн, том хүний гэсэн тусгаарлалт байдаггүй юм байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хүү хэдхэн минутын дотор амиа алдсан гэв. “Тэрэлж” зочид буудлын хүмүүстэй утсаар холбогдож, энэ хэргийн талаар тодруулахад “Бид мэдэхгүй, энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бассейн, саун хэвийн ажиллаж байгаа” хэмээн утсаа тасалсан юм.
Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүг амиа алдсаны маргааш тус бассейнд үйлчлүүлэхээр очсон иргэдийг “Усан сан засвартай байгаа. Гурван хоногийн дараа үйл ажиллагаа хэвийн болно” хэмээн буцааж байсан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 2-ны өдөр Налайх дүүргийн VI хороонд байрлах “Тэрэлж” амралтын газрын усан бассейнд Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн дөрвөн настай А живж нас барсан.
Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэхүү хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Филиппин асрагч болон буудлын ажилчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хүү усан бассейнд сэлж байгаагүй. Харин усан бассейны хажууд ойрхон гүйж тоглож байгаад санамсаргүй байдлаас болж халтирч унаж амь насаа алдсан. Хүүг Филипин улсын иргэн харж байсан нь үнэн. Харин эцэг эх нь гадаадад байгаа гэсэн мэдээлэл худлаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Гэр бүлээ галдан шатаасан Л.Наранбаатар 25 жилийн ял авсан юм 
Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр нэг гэр бүлийн зургаан хүнийг шөнийн 03.00 цагийн үед бензин цацаж санаатайгаар шатааж, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Хэргийг том охиных нь нөхөр болох 34 настай Л.Наранбаатар гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон билээ. Түүний хувьд эхнэртэйгээ маргалдаж, гэрээсээ гараад уурандаа бензин цацаж, шатаасан хэмээн мэдүүлсэн юм.
Л.Наранбаатар хэрэг гарах үед гарах гэж хаалга руу зүтгэж байсан хүмүүсийг гаргахгүй үүдийг нь хаан зогсч “Хамтдаа дуусъя” хэмээн хэлж байсан аж. Харин дээрх хэргийн хохирогч болсон нэг гэр бүлийн зургаан гишүүн нас барсан бөгөөд энэ айлаас голомт залгах үр хүүхэд үлдээгүй юм.
Энэхүү аймшигт хэргээс болж нэг гэр бүлийн зургаан хүний хоёр нь 60-65 хувь, нэг охин нь 90 хувь, аав нь 60 хувийн түлэгдэлттэй шархаа даалгүй нас барсан билээ. Харин Л.Наранбаатарын хувьд хэрэг гарах үеэр хоёр гар, хөл, цээж хэсгээ түлсэн юм. Зургаан хүнийг хөнөөсөн Л.Наранбаатар анхан шатны шүүхээс 25 жилийн авсан юм.
Н.Алт
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих