А.Мөрөн Тайландын лигт тоглоно

murun_soccer-middleМонголын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Алтанхуягийн Мөрөн Тайландын хоёрдугаар лигийн “Краби ФЦ” багт тоглохоор болсон байна.

“Краби ФЦ” баг энэ жил Тайландийн хөлбөмбөгийн холбооны хоёрдугаар лиг “Тай дивизион I”-д наймдугаар байрт шалгарсан байна. Тайландын хоёрдугаар лиг “Тай дивизион I” 18 багаас бүрдэж, 34 тойргийн тоглолтын дараа ялагч тодордог байна.

Хоёрдугаар лигт эхний гурван байраар шалгарсан багууд дээш дэвшин, Тайландийн хөлбөмбөгийн дээд лиг болох “Премьер лиг”-т тоглодог аж. Монголын шигшээ багийн довтлогч Алтанхуягийн Мөрөн нь гадаадын хөлбөмбөгийн мэргэжлийн лигт тоглох анхны тоглогч биш ажээ.

Учир нь, интернэтийн Wikipedia.com сайтад Тайландийн “Краби ФЦ” багийн бүрэлдэхүүнд Цагаанцоожийн Мөнх-Эрдэнэ гэсэн довтлогчийн талаархи мэдээлэл байдаг юм байна.

Улмаар Ц.Мөнх-Эрдэнийн талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос тодруулахад “Манай холбоонд гадаадын лигт тоглодог хөлбөмбөгчдийн судалгаа, нэрс байхгүй” гэлээ. Гэхдээ Монголын хөлбөмбөгчид ийнхүү гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглохоор боллоо.

Х.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих