Бейонсе Моданна шиг болохыг хүсчээ

beyonce-knowles-and-madonna-to-take-part-at-london-benefit-concert

Өчигдөр Нью-Йорк хотноо дуучин Бейонсегийн гэнэт гаргасан шинэ цомгонд зориулсан үдэшлэг болжээ. Үдэшлэгийн эзэн загвар зохион бүтээгч Том Фордын 2014 оны хавар зуны загварын коллекцид багтсан хар даашинзтай хүрэлцэн ирсэн байна. Цомгийн 17 дахь дүрс бичлэг дээр ажилласан найруулагч нараас гадна дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид хүрэлцэн ирсэн байв. Бейонсе үдэшлэгийнхээ үеэр зочдод бүх роликийг үзүүлсэнийхээ дараа тайзан дээр гарч “Instagram” дээр дагагчдынхаа асуултад хариулахаар болсон байна.

Энэ үеэр Бейонсе найруулагч нарыг өөрийн биеэр сонгосон гэдгээ тэмдэглэн хэлсэн байна. Яагаад гэр бүлийн харилцаагаа дэлгэх болсон талаарх асуултад тэрбээр “Би хувийн амьдралаа ил дэлгээд байдаггүй, нуугдмал хүн. Гэхдээ ээж болсныхоо дараа дөрвөн хананы дунд байгаад байх хэрэггүйгээ ойлгосон. Одоо би өөрийгөө илүү чөлөөтэйгээр мэдэрч байна” гэжээ.

beyonce-madonna1

Харин шинэ цомгоос юу мэдрэх ёстой талаарх асуултанд “Дутагдлаа байгаагаар нь хүлээн ав. Бүү нуун дарагдуул. Таныг тодотгож байгаа бүхэн бусдад сонирхолтой санагдах болно” гэж хариулжээ. “Тоглолтынхоо талаар ямар бодолтой явдаг вэ” гэхэд “Хамгийн гол нь аз жаргал. Хүмүүс миний тоглолтыг үзэхээр ирэхэд би тэдэнд итгэл найдвар тэмрүүлэхийг хүсч байна” гэсэн байна. “Би их нервтэж байсан. Учир нь асар их эрсдэлтэй байсан учраас. Шинэ цомгийн зорилго нь 100 хувь хит болохдоо биш харин миний хөгжил, ахиц дэвшлийг харуулах учиртай юм. Би үүнд хамаг айдас, эргэлзээгээ багтаасан. 17 жилийн туршид миний сурсан бүхэн энд байгаа. Бүгд “Beyonce” цомгонд бий” хэмээгээд Мадоннаг шүтэн явдаг түүний замаар замнахыг хүсч байгаагаа дашрамд дуулгаад амжжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сүүлд зассан Мягмар, 24 XII сар 2013 09:37

 


URL:

Сэтгэгдэл бичих