Амийг нь босгоод ирэхгүйгээс хойш араатан эрд хууль үйлчлэг

1520825_494964020616564_1512963802_n

Монголд хууль гэдэг ямар үнэ цэнэгүй, харин мөнгө гэдэг яасан их хүчтэй эд болохыг алганы хээгээ харахтай л адилхан байна.

Хийсэн хэрэгтээ эзэн сууж чадахгүй хөрөнгө чинээгээрээ хаацайлж бүхэл бүтэн шүүх байгууллага, болохгүй муухайг нь дурдсан хэвлэлийнхэнд хүртэл халаасанд нь мөнгө шургуулж байгаа Г.Алтанхүүгийн гэр бүлийг яалтай.

Төрүүлж өсгөсөн ээж аавдаа хэдий сайн “алт шиг” хүү байлаа ч түмний дунд орохоороо араатан болж байгаа аймшигт яргачин эрийг нийгэм тэр аяараа л шигшиж байхад явуулдаг газарт явуулалгүй юунд нь ч харамлах билээ.

Цэл залуухан насныхаа гоо үзэсгэлэнгээр хорвоог чимэж, цэцэг шиг инээж аав ээждээ амьдралынх нь ганц наран болж явсан хөөрхий охины золгүй үхэлд буруутай хүн байсаар байхад шүүх байгууллага шийдсэн юмгүй сар гаруй хугацааг үдчихлээ.

Алуурчин эрийн гэр бүл энэ хугацаанд  Г.Алтанхүүг хаацайлах янзан бүрийн л арга сэтгэж талийгаач охиныг элэгний хорт хавдартай байсан, эсвэл яргачин эрийг сэтгэцийн өвчтэй, хэрэг хүлээх чадваргүй гэх зэргээр өмөөрч сүүлдээ батлан даалтад гаргах тухай яригдаж эхэлсэн.

Энэ мэтээр хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол үнэхээр Монголын хуулинд итгэх арга даанч алга.  Харин шударга хуулийг Хүний эрхийн хуульч Ичинноров өөрийн цахим хуудаснаа ийм зурвас үлдээжээ.

“Энэ бол хохирогч бүсгүй Б. Цэдэн-Ишийн зураг. Тэр 21 нас ч хүрээгүй байсан. Ийм сайхан залуухан хөөрхөн бүсгүйг, хүний сайхан охин үрийг хүчирхийлэн алж, амь насыг нь авч одсонд үнэхээр гүнээ эмгэнэн гашуудаж байна. Нэгэнт амийг нь босгоод аваад ирж чадахгүйгээс хойш ядаж шударга үнэнийг хууль шүүхийн байгууллага тогтоож өгөөсэй билээ”

Азтай

эх сурвалж: www.fact.mn

-1

 


URL:

Сэтгэгдэл бичих