Мобикомынхон “МЭДЛЭГГҮЙ”
Монголдоо үүрэн телефоны анхдагч гэдгээрээ даналзаж суудаг “Мобиком” корпорацийн талаар онцгүй яриа олонд байдаг. Нэр төрийн баталгаа гэсэн хоосон хийрхэлээс өөр марктенгийн таатай үйлчилгээ гэдгийг үзүүлж мэддэггүй.
“Урдаас авчирсан хэдэн утас, унаж эдэлсэн хуучин машин амлахаас өөр юу ч байхгүй зүгээр л мөнгөний дайсан” гэх хэрэглэгчдийн гоморхол фэйж хуудсаар нь пиг дүүрэн. Гомдооно гэхэд дэндүү гонсойлгож олон мянган үнэнч хэрэглэгчдээ удаа дараа “молги” үмхүүлсэн тэдний луйвар дотроосоо илчлэгддэг нь нууц биш. Тодруулбал компанийн 13,4 мянган Like-тай пэйж хуудсан :
“Мобикомын маркетингийн хэлтэсийн дарга Н.Баярбат Та намайг ямар ч шалтгаангүй ажлаас минь халлаа, одоо хоёр сарын цалинг минь өгөхгүй гэлээ. Би тэгвэл бас адилхан харьцаж чадна шүү.
-Моби Лотто бол цэвэр хуурамч явуулга
-Ланд Круйзер 200 бол бас л нэгэн луйвар
-Хангалттай та нараас ажилласан цалингаа 2 сар нэхээд авч чадсангүй хангалттай” гэсэн пост нүүрийг нь улайлгаад авсан.
С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүй гар утасныхаа бүх үйлчилгээнд ашигласан хэргээр зарга үүсгэгдэж 300 саяаар торгуулсан “халуухан” хэрэг нь намжаагүй байхад асуудал ахиад л дэгдэж, Монгол улсад Хөдөлмөрийн хууль байдаг гэдгийг улаан тас умартсан явдалыг нь ажилчдаас нь илчилсэн.
Эцэг эхийнхээ хөрөнгийг баран байж их дээд сургууль төгсөж ажил горилж яваа залуусыг “Мобиком” гэх том нэрийн дор шинэ ажлын байр санал болгож угтаа цэвэрлэгчийн ч цалин хүрэхгүй хөлс өгдөг. Хэдийгээр цалингаасаа гадуур урамшууллын мөнгө, ахиж дэвших албан тушаал амладаг ч тэр бүр ажилчиддаа анхаарч мэддэггүй Мобикомд явж явж мэдлэг муутай хэдэн нь тунаж үлддэг бололтой.
Үүний нэгээхэн жишээ гэвэл “ХОТ, ХӨДӨӨ”-гөө ялгаж мэдэхээ байсан операторын иргэдийн утсанд явуулж байгаа мессиж. Өрөөсөн үнэ ч хүрэхгүй цалинтай газарт хоногийн хоолоо холдуулж суугаа хүнийг энд буруутгах арга байхгүй.
Ямартай ч нэг жилийнх нь ашиг нэлээд хэдэн тэрбумаар тоологдох томоохон газар байж нэрээ бодож үйлчилгээгээ сайжруулмаар.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: