Д.Дагвадорж аваргатай нэр холбогдсон А.Урангоогийн тухай
Д.Дагвадоржтой нэр холбогдох болсон бүсгүйг Алтангэрэлийн Урангоо гэдэг. Хувиараа бизнес эрхлэгч, хүзүүний зүүлтний хоббитой, сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй бүсгүй байдаг аж.
А.Урангоогийн аавыг Х.Алтангэрэл гэдэг. “Хөгжил трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч. Аав, ээж хоёр нь монголд “Ариун” гэсэн брэндийг гаргаж чадсан шиг охин нь бас өөрийн брэндтэй болохыг зорьж хүсч явдаг нэгэн аж.
Тэрээр сургуулиа төгс ирээд анх бизнесээ эхлэхэд банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй байсан учир ээжээсээ хоёр хувийн хүүтэй зээл аван одоогийн бизнесээ эрхэлж байгаа ажээ.
Хэрвээ тэр бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаагүй байсан бол дуучин болох авъяастай охин байжээ. Дунд сургуульд байхаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан боловч аав, ээж нь дэмжээгүй. “Бизнесмэний хүүхэд юм чинь бизнесмэн л болох ёстой”, “Миний охин сайн дуулдаг. Гэхдээ чи дуучин болох албагүй. Сайн сонсогч байж болно шүү дээ” гэсэн байна.
Тэрээр Америкад байхдаа монголчуудын холбооны дууны хамтлагт дуулдаг байсан. Үүний дараа америк хамтлагууд А.Урангоог сонирхож, хэсэг америк хамтлагт дуулсан байна. Интернэтээр санамсаргүй дуулсан нэг дуу нь цацагдаж, маш олон лайк, сэтгэгдэл авсан төдийгүй, хэд хэдэн студи хамтарч ажиллах санал тавьсан, дуулсан дууных нь дуучин хүртэл А.Урангоогоор дуугаа дуулуулах санал хүртэл тавьж байжээ.
А.Урангоо нь Д.Дагвадорж аваргын гэр бүлийг үймүүлэх битгий хэл богино хугацаанд ч хүнтэй үерхэж найзлана гэсэн ойлголт байдаггүй. Цагаан сараар тэднийд ирж Д.Дагвадорж аварга золголт хийгээд явсаныг мэдээ болгоод бичсэн байна лээ хэмээн ярьсан байдаг.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN
URL: