3D технологоор хиймэл хөл хийжээ

 

“Bespoke Innovations” компани төрөлхийн согогтой болон ослын улмаас хөлөө алдсан хүмүүст шинэ боломж бэлэглэх үүднээс нэгэн шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг төсөл нь хэвлэлийн 3D технологийн тусламжтайгаар хэрэгждэг бөгөөд шинэ аргыг хэрэгжүүлсний ачаар хүн тус бүрт тохирсон, тэр тусмаа чамин хийцийн хиймэл хөлийг хийсэн байна. Хиймэл эрхтэн хэрэглэдэг хүмүүст хоёр асуудал тулгамддаг аж.

Үүний нэг нь хиймэл эрхтэнийг бөөнөөр нь үйлдвэрлэдэг учир хэрэглэгчдэд таагүй байхаас гадна гадаад үзэмж нь ч гэсэн таатай сэтгэгдэл төрүүлддэгг үй байжээ. Тэгвэл 4000-6000 ам.доллар төлөөд зурган дээрх шиг гоёмсог бөгөөд өөрийн биед тохирсон хиймэл хөлийг захиалах боломж хүн бүрийн өмнө нээлттэй болж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих