Баярын өдрүүдэд нэмэлтээр 23 автобус үйлчилнэ

Нийслэлийн иргэд сүүлийн жилүүдэд төв талбай дээрээ цугларч он гаргадаг болсон. Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, Энэ сарын 31-нд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үед Чингисийн талбайн гурван талд А, B, C зогсоолуудыг ажиллуулахаар төлөвлөсөн байна.

А зогсоол буюу талбайн урд талын үндсэн зогсоолоос есөн автобус зүүн чиглэлд, B зогсоол нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хойд талд байрлана. Тэндээс  баруун болон урд чиглэлд үйлчлэх 14 автобусыг түр зогсоохоор болжээ. Харин Соёлын төв өргөөний хажуу тал буюу С зогсоолоос хойд чиглэлд явах таван автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр төлөвлөөд байна.

Эдгээр автобус нь он солигдож, салют буудуулсны дараа иргэдэд үйлчлэх ба ойролцоогоор 00:30 цагаас хойш иргэдийг тээвэрлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих